FANDOM


250px-Lightning

Аадар борооны үед цахилгаан цахидаг

Аадар бороо нь нэгэн төрлийн цаг агаарын үзэгдэл юм. Бороо орж, аянга цахилгаан цахилзахаас өмнө аадрын үүл тэнгэрийн бүрхдэг бөгөөд гэрэлтэлийн түвшинг 7-оор бууруулдаг байна. Ингэснээр зөвхөн шөнийн цагаар гарч ирдэг МОБ-уудад өдрийн цагаар төрөх аятай нөхцлийг бүрдүүлдэг байх нь. Учир нь аадрын үүл гарч ирснээр бараг л өдөр шөнийн ялгаа тийм ч их биш болношүү.

Аадар борооны үед аянга цахилгаан цахих нь ердийн үзэгдэл бөгөөд энэ нь тун аюултай гэж хэлж болохоор үзэгдэл юм шүү. Учир нь гахай-нууд дээр хэрвээ аянга буувал тэднийг тэр дор нь Зомби-Гахай болгон хувилгах шидтэй. Нөгөөтэйгүүр хэрвээ тоглогч таны дээр буувал багагүй хохирлыг өгөх юмшүү. Гэхдээ ийм явдал ховорхон тохиодог байна. Харин байшин барилгын дээр аянга буух үзэгдэл мэр сэр гардаг ч борооны усны ачаар мод болоод ноосон материалууд шатах аюулд өртдөггүй билээ. Мөн аянга цахилгаан газарт буух үед тэсрэгчид болоод ТНТ дэлбэрч байгаатай адил сүртэй дуу чимээг гаргадаг юм.

Нөлөө

  • Lightning fire

    Аянга газарт бууж байна

    Аадрын үүл тэнгэрийг халхалж гэрэлтэлтийн түвшинг 7-оор бууруулснаар өдрийн цагт МОБ-ууд төрөх аятай нөхцлийг бүрдүүлдэг байна.
  • Цахилгаан цахисан газарт гал гардаг боловч бороо галыг тархахаас өмнө унтраадаг. Хэрэв тоглогч Амар тайван(Peaceful) горим дээр тоглож байвал аянга нь гал гаргахгүй.
  • Хэрвээ цахилгаан гахайн дээр буувал хөөрхий тэр гахай Зомби-Гахай болон хувилна.
  • Хэрвээ цахилгаан тэсрэгчийг оновол тэсрэгч супер цэнэгжилттэй болно. Ингэснээр тэд маш хүчтэй дэлбэрэлт үүсгэнэ.
  • Цахилгаанд цохиулах эсвэл хажууд нь байвал 2.5 зүрх хасагдана.
  • Хэрэв аянга Тамын Портал дээр буувал идэвхижсэн гарцыг унтрааж, идэвхжээгүй бол идэвхжүүлэх болно.
  • Аадрын үед тоглогч та орон дотроо тайван гэгч нь унтаж болдог сонирхолтой шүү хэхэ, өдөр байсан ч хамаа байхгүйэ.
  • Хэрвээ аянга завийг онох юм бол юу ч үлдээлгүйгээр завь алга болох болно. Уг нь 2 саваа мод, мөн 3 бэлтгэгдсэн мод унагах ёстой шүүдээ.
  • Хэрэв аянга агаарт тогтсон элс болоод хайргыг оновол тэд доош буух нь лавтай.

Тривиа ( жижиг сажиг зүйлс )

  • Цахилгаанд бусад цаг агаар шиг зурган файл байдаггүй ба тоглоомны хөдөлгүүр дээр шууд кодлогдсон байдаг.
  • Цахилгаан нь Гхаст болон зомби гахайнд нөлөө үзүүлэхгүй.
  • Та цахилгаанаас хэр хол байх нь хамаагүй түүний дууг сонсоно.
  • Блокнуудыг шууд нэвтэлж, газарт нөлөөлөх нь элбэг.
  • Цахилгааны дуу ТНТ дэлбэрэх мөн тэсрэгч дэлбэрэх дуутай адил байдаг.
  • Цахилгааны дуу газрын гүнд ч сонсогддог.
  • Бета 1.8-аар нэмэгдсэн шинэ гэрлийн системийн нөлөөгөөр цахилгаанууд нь илүү бодьтой болжээ.
  • Усан дотор байх үед тань цахилгаан цахивал харагдахгүй нь сонирхолтой шүү.

Алдаа

  • Хэрвээ аянга усанд дээр цахивал ус нь хэдэн сэкүндын турш алга болдог.
  • Хэрвээ тоглогч хак хэрэглэн газар доорх ертөнцөд, өөрөөр хэлбэл огторгуйд цахилгаан цахиулвал minecraft алдаа зааж гарах болно.

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг
Редакторласан : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.