FANDOM


Агуйн Аалз
150px-Blue Spider 2

Амв нь

10 зүрх (яг хүн шиг)

Дайрах хүч

Easy = 0.5 (хоргүй); Normal = 1 зүрх (хортой); Hard = 1.5 зүрх (хортой) тус тус хасна

Хор

5 секундын турш, 1 секунд бүрт 0.5 зүрх хасна. Гэвч та үхэхгүйэ, хамгийн багадаа 0.5 зүрхтэй үлдэнэ

Байршил

Хаягдсан уурхайд

Анх үзэгдсэн нь

Бета 1.8 Pre-release 1

Сүлжээний ID

59

Тоглоомын ID

Cave Spider

Унагаадаг зүйлс

Аалзсны шүлс (0-2); Бета 1.9 Pre-release 2-оос хойш аалзны нүд (0-1)

Агуйн аалз нь Minecraft Beta 1.8 дээр гарч ирсэн шинэ төрлийн моб юм. Энэ аалзнууд нь маш ховор бөгөөд мөн маш аюултай моб юм. Агуйн аалзнууд нь байгалиасаа төрдөггүй зөвхөн орхигдсон уурхайд байх агуйн аалз гаргагчаас(cave spider spawner) гарч ирнэ. Тэд жирийн аалзнаас хэмжээгээр жижиг бөгөөд тэдний хэмжээ нь 0.7х0.7х0.5 юм.

Хор

Агуйн аалзнуудийг аюултай болгодог гол хүчин зүйл нь мэдээж тэдний хор юм. Хэрвээ тоглогч агуйн аалзанд хатгуулсан бол амархан(Easy) болон амар тайван(Peaceful) үеэс бусад үед 1.5 с тутамд 0.5 зүрх хасна. Одоогийн байдлаар хорыг эмчлэх эм гараагүй байгаа боловч Jeb сүү хорын ерөндөг болгон ашиглаж магадгүй гэж хэлсэн. 1 сайн зүил нь гэвэл хор таныг ямар ч цустай байсан таныг алахгүй явдал юм.

Тривиа(жижиг сажиг зүйлс)

  • Аалзны тор агуйн аалзанд саад болдоггүй.
  • Агуйн аалзны хор араг ясан харваачид ордог ч тэднийг алдаггүй.
  • Нэг тоглогчийн горим дээр агуйн аалз гаргагч нь дотор нь гахай байдаггүй цорын ганц мангас гаргагч юм.
  • Агуйн аалз гаргагч нь аалзны тороор хүрээлэгдсэн байдаг учир тэднийг авахад улам хэцүү болгодог. Учир нь агуйн аалзад тор ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
  • Агуйн аалзнууд нь өглөөний цагаар яг л жирийн аалз шиг үйлдлүүд хийдэг.
  • Тэд жижиг хэмжээтэйгээсээ болж Амар тайван(Peaceful) үе дээр ч төрдөг.

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.