FANDOM


Биом Давхраанууд

Биом гэдэг маань товчхондоо бол нэг ертөнц дээр оршиж буй харилцан адилгүй онцлог шинж, уур амьсгал болоод төрх байдал бүхий газруудыг хэлж байгаа юм. МайнКрафт ертөнцийн хувьд ч мөн адил олон тооны давхраажилтууд байдаг бөгөөд тэр бүгдийн экосистемээм хамаарч ан амьтад, ургах ургамлууд, цаг агаар нь харилцан адилгүй байна.

Хамгийн анхны Halloween Update-ээс хойш энэхүү биоме давхраажилтуудыг илүүтэй мэдрэгддэг болсон байна. Харин уг шинэчлэлээс өмнө зөвхөн өвстэй бас цастай гэсэн хоёрхон газар байсан бөгөөд амьдрах амьтад, ургах ургамлууд, уул толгод гээд бүгд адил төсөөтэй байв.

Төрлүүд

Одоо та бүхэнд Биом давхраануудыг танилцуулъя.

Биом Тайлбар Онцлог Зураг
Ой мод Тэгэлгүй яахав, маш их хэмжээний модод
энд ургаж ой моддыг буй болгожээ.
Мөн хус модод бас ургадаг байна.

Царс болон хус
мод, өвс, цэцэг,
өндөр ургасан өвс

Forest(BIOME)v2 by KhuseleN
Тайга

Сэрүүн бүсийн нутаг. Газрын хөрс, өвс ургамлууд бүгд үнсэн саарал өнгөтэй байх агаад энд нарс моднууд ургадаг байна. Мөн чононуудын хувьд гэр нь болсон газар юм.

Нарс мод, өвс
цэцэг, чононууд,
өндөр ургасан өвс
Taiga(BIOME) by KhuseleN
Намаг Нам дор газар байрлах бөгөөд бусад давхрааг бодвол эндхийн газар хөрс, мод ургамлууд мөн ус нь харьцангуй бараан өнгөтэй юм шүү. Учир нь энэ бол намаг. Тэрч утгаараа, шавар шалбааг, элс хайрга их бөгөөд усан дээр нь усны сараана цэцгийн дэлбээнүүд хөвж байдаг Царс мод, өвс, мөлхөө ургамал, шавар, мөөгнүүд, усны сараана цэцгийн дэлбээ Swamp(BIOME) by KhuseleN
Уул толгод Өндөр бас аварга том уул нуруунууд, олон тооны хад асга мөн агуйнуудтай. Өвсний өнгө, ургамлын байдал нь үнсэн ногоон байх бөгөөд модны тухайд гэвэл тун цөөхөн тоогоор ургасан байдаг юм шүү. Царс мод, өвс Hill (BIOME) by KhuseleN
Цөл Нам дор газрын халуун бүсийн нутаг. Энд их халуун бөгөөд бороо барагтай бол орохгүй шүү. Гэхдээ нэг онцлог нь энд л зөвхөн кактуснууд ургах бөгөөд NPC суурингууд нь цөл нутгуудаар их тааралддаг нь сонирхолтой. Элс, кактус, үхсэн мод, элсэн чулуу, чихрийн нишингэ Desert (BIOME) by KhuseleN
Тал нутаг Хэдэн арван блокоор үргэлжилсэн томоохон талбайг эзэлнэ. Өндөр том уул толгод бараг үгүй бөгөөд өндөр өвснүүд ургасан байна. Мөн моднууд тун цөөхөн ургадаг. Өвс, өндөр ургасан өвс, царс мод Step (BIOME) by KhuseleN
Далай Блокон ертөнцийн ихэнх хэсгийг эзэлдэг газар. Энэ бол далай. Заримдаа бүр зах хязгаар нь хүртэл харагдахгүй тийм том байх нь ч бий. Бүр хааш хаашаагаа 10.000 блок газрыг хамарсан асар том усан далайтай таарах бүрэн боломжтой бөгөөд доошоогоо 30 блок гүнзгий юм. Ус, элс, шавар Ocean (BIOME) by KhuseleN
Тундра Нам дор газар. Тэнд бүх газар цасаар хучигдсан байдаг бөгөөд борооны оронд цас ордог юм. Эргэн тойрны нь ус, гол мөрнүүд хөлдөж мөс болоод, ногоон царс модон дээр цас тогтож, цагаан цас бударч хэдий хүйтэн ч хамгийн гайхалтай дүр зураг, уур амьсгал тэнд цогцолжээ. Цас, цасан бөмбөг, царс мод, чихрийн нишингэ Snow(BIOM) by KhuseleN
Мөөгөн Арал Хамгийн өвөрмөц газар. Энд мөөгнүүд байж боломжгүй том хэмжээтэй ургадаг бөгөөд газрын хөрс нь Микелиум байдаг байна. Хамгийн гайхалтай нь энэхүү газарт Мүүшрүүм хэмээх хачин жигтэй үхэрнүүд амьдардаг юм шүү хө. Мөөгнүүд, аварга мөөгнүүд, мүүшрүүмүүд, микелиум MushRoom Island(BIOM) by KhuseleN

Бусад ертөнцүүд

Энэ хэсэгт биом давхраануудад орохгүй бөгөөд тун сонирхолтой логик байршил, онцлог шинж бүхий ертөнцүүд буюу бие даасан газарзүйн байршлуудын тухай оруулсан болно.

Тамын орон NPC суурин Мартагдсан Уурхай
GRASS (icon v3) by KhuseleN NPC(world) by KhuseleN AbadonedMine(icon) by KhuseleN
Газар доорх шорон Ертөнцийн Төгсгөл ........
Dungeon(icon) by KhuseleN THEEND(world) by KhuseleN GRASS (icon v3) by KhuseleN

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.