FANDOM


Бамбар
TORCH (in) by KhuseleN

Тээвэрлэлт

Тавьсан бол дахин аваад хэрэглэж болно

Хадгалалт

нэг нүдэнд 64

Гэрэлтүүлгийн хэмжээ

14

Анх үзэгдсэн нь

0.31 (12 сарын 23, 2009)

ID дугаар

dec: 50 hex: 32

Хамгийн анх МайнКрафт-ын InDev шатны хувилараас л бамбар нь үзэгдэж эхэлсэн бөгөөд гол зорилго нь орчныг гэрэлтүүлэхэд оршиж байлаа. Хийхэд маш амархан бөгөөд танд ердөө нэг блок түүхий мод болоод 8 ширхэг нүүрс (модны нүүрс) байхад л та 32 ширхэг бамбарыг гарган авах боломжтой юм.

Мөн ихэнх блок дээр суурилуулж болох бөгөөд блокны доод талыг тооцохгүйгээр бусад 5 тал дээр байрлуулж болох юм шүү. Үүн дээр нэмээд бамбар маань харагдаж байгаа шигээ бус гэдгийг санаарай, тодруулбал нэг бүтэн блоктой тэнцэх хэмжээний зайг эзэлдэг байх нь. УлаанЧулууны Бамбартай тун төстэй харагддаг бөгөөд мэдээж хэрэг энэ хоёрын зориулалт огт өөр юм.

TORCH (out) by KhuseleN

Бамбарнуудыг байрлуулах арга

Ноён Нотчийн хэлснээр бамбарнууд нь удахгүй түр зуурын хэрэглээтэй болох бөгөөд өөрөөр хэлбэл Цахиур Төмөр-ийн тусламжтайгаар асаах бөгөөд хэсэг хугацааны дараад унтарч байхаар хийжээ. Өөрөөр хэлбэл гартаа бариад орчныг гэрэлтүүлээд явах нь байна хө. Харин мөнхийн асаалттай байдаг нэг зүйлийг оруулах гэж байгаа гэх агаад энэ нь дэнлүү байх юм гэнэ. Үүнийг 2010 оны 10 сарын 31 буюу "Сүнснүүдийн Баярын Шинэчилэл"-ээр дурьдаж байсан ажээ. Яагаад ч юм хойшлуулахаар шийдсэн байна. Тэгэхээр дэндүүнүүдийг гарч ирэх хүртэл бамбарнууд маань хэзээ ч унтрахгүйгээр гэрэлтсээр байхнээ. Бета шатны 1.8 хувилбараас эхлээд бамбарнууд маань илүү дулаахан гэрэл өнгө түгээдэг болсон шинэ гэрлийн эффекттэй холбоотой юм. Мөн NPC тосгод болоод хаягдсан уурхай дотор байдаг болжээ.

Мөн бамбарнууд маань ойролцоо байгаа цас мөсийг хайлуулах шидтэй бөгөөд а харин усан дор байрлуулж болохгүйэ. Хэрвээ бамбар хатгасан өрөө танхимруу ус юүлж орж ирвэл бамбарнуудыг унтраах болно.

Урлахуй

Нэр Найрлага Оролт => Гаралт Тайлбар
Бамбар Нүүрс + Саваа мод CRAFTINGTORCH by KhuseleN Бамбар нь гэрэл үүсгэгч бөгөөд мөн түүнийг ашиглаад цас мөсийг хайлуулж бас болно.

Жагсаалт

За одоо бүгдээрээ, ямар ямар блокнууд дээр бамбарыг байршуулж болох талаар харцгаая.

Блокны нэр Бамбар байрлуулж болох эсэх
Түүхий мод болно
Чулуу болно
Дэр Чулуу болно
Галт уулын хайлмал хар шил болно
Навч болохгүй
Усан Номингийн хүдэр болно
Боловсруулсан Мод болно

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.