FANDOM


Боловсруулсан мод
WOODENPLANK(in) by KhuseleN

Олдоц

Маш элбэг

Тархац

Газрын өнгөн хэсэг дээр, мөн хаягдсан уурхай дотор, бас NPC суурингуудад

Олборлолт

Гараар огтолж болно мөн мод ба түүнээс дээш чанарын сүхнүүд

Хадгалалт

Нэг нүдэнд 64-өөр

Тэсрэлт даах чадвар

15

Галд үзүүлэх нөлөөлөл

Майййр шатамхай

Анх үзэгдсэн нь

Pre 0.0.9a (2)

ID Дугаар

dec: 05 hex: 05

Эдгээр боловсруулсан моддыг гарган авахын тулд эхлээд танд нэг блок түүхий мод байх хэрэгтэй. Түүхий моднууд нь МайнКрафтын ертөнцийн газрын өнгөн давхарга дээр хаа сайгүй орших навчит моддыг бүрдүүлдэг гол түүхий эд нь юм.
WOODENPLANK (out) by KhuseleN

Бэлтгэсэн банз модоор байшин барьж байна.

Мөн бүх эд зүйлс, эдлэл хэрэглэл, тавилга гээд олон олон хэрэгслийн эх үндэс нь болдог юм. Учир нь модыг зорж нарийн савааг гаргаж авах бөгөөд түүгээр нь ёотууны иш хийхээс эхлээд хэрэгтэй тун их юм шүү. Харин боловсруулсан модыг барилга байшинд хамгийн элбэг ашигладаг бөгөөд нэг гэм нь тун шатамхай тул хорлон сүйтгэгчдийн хараанд хамгийн түрүүнд өртдөг юм. Иймээс байшингаа аль болох модоор барихгүй байхыг олон хүнтэй серверүүдийн зүгээс зөвлөдөг байна.

Мөн модод нь зөвхөн байгальд ургаа модон дээр байхаас гадна бета шатны 1.8 хувилбараас хойш газрын гүн дэх уурхайд, мөн NPC тосгодын барилгын материалуудад оршдог болжээ. Тиймээс энэ удаад газрын гүнд хэд л бол хэдэн цагаар уурхайдах боломжтой болсон бөгөөд мод дуусна хэмээн санаа зовотгүй боллоо.

Сонирхуулж хэлэхэд модыг зууханд хийж шатаах боломжтой бөгөөд энэ нь таны нүүрсний хэрэглээг бага ч атугай хэрэглэх юм шүү. Мөн Майнкрафтын анхны хувилбарууд дээр энэхүү бэлтгэж зассан моднууд нь яг чулуу шиг үнсэн саарал өнгөтэй байсан бөгөөд паркетан шал шиг олон янзын хэрээстэй байжээ.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн