FANDOM


Боловсруулсан Чулуу
COBBLESTONE (in) by KhuseleN

Байгаль дээрх Олдоц

NPC суурин, газар доорх шорон мөн хуучины балгас, ус лаваны үр дүнд үүсч болно

Суурилуулалт

Дахин хагалж аваад хэрэглэж болно

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Тэсрэлт даах утга

30

Анх үзэгдсэн нь

Pre 0.0.9a

ID дугаар

dec: 04 hex: 04

Манай МайнКрафт ертөнцийн хамгийн алдартай хийгээд түгээмэл блокнуудын нэгдээ хө. Учир нь газрын өнгөн хөрснөөс доошоогоо дэр чулуу-ны давхарга хүртэл нийт газрын 80%-ыг чулуу эзэлдэг бөгөөд чухамхүү эдгээр чулуунуудыг ёотуу-гаар цохисноор боловсруулагдсан чулуу гарч ирнээ.
COBBLESTONE (out) by KhuseleN

Чулуун тасалгаа. Бета 1.7

Эдгээр чулуунууд нь байшин барилгын хана, зам, гүүр гээд олон гайхалтай бүтээн босголтонд ашиглагддаг. Ялангуяа эртний хийцийн ордон шилтгээнүүдийг барихад гойд ихээр зохицох юмшүү. Хэрвээ та эдгээр боловсруулсан чулууг байгаль дээрх энгийн чулуунаас олборлолгүйгээр олж авъя гэвэл NPC суурин, газар доорх шорон, хуучины балгасуудаас олж авах боломжтой.

Мөн чулууг гарган гарган авах өөр нэгэн гайхалтай арга гэвэл лаваны хайлмаг дээр ус юүлэх явдал юм. Ингэснээр боловсруулагдсан чулуу гарч ирнэ. А харин ихээхэн хэмжээний усруу багахан лава асгавал галт уулын хайлмал хар шил үүсэх юм шүү.

Мөн боловсруулсан чулуу нь хөвдөт чулууны нэгэн төрөл бөгөөд, харин тэдгээр хөвдөт чулуунууд нь зөвхөн газар доорх шоронгуудын хананд л өрөөстэй байдаг билээ. Одоогийн байдлаар боловсруулсан чулуунуудыг зуух , чулуун багаж, зэвсэг болоод, бусад чулуун эд зүйлст өргөнөөр ашиглаж байна.

Мөн боловсруулсан чулууг хайлуулаад эргээд цэвэр байгалийн гаралтай чулууг гарган авч болно.

Найрлага оролт => гаралт
Нүүрс + Боловсруулсан чулуу CRAFTINGSTONE by KhuseleN

Түүх

МайнКрафт маань хамгийн анх ердөө л "Cave Game" хэмээх тоглоомны клон буюу хуулбар хувилбар байлаа. Энэ үедээ ноён Нотч гуай уг тоглоомоо одоогийн энэ их алдар нэрд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй байсан гэдэгт итгэлтэй байнаа. Яг л энэ үед буюу МайнКрафтын хамгийн анхны хувилбар дээрээс л чулуу маань нэмэгдсэн бөгөөд чулууны өнгө, загвар хийц нь Нотчийн урьд зохиож асан RubyDung тоглоомонд ашигласан texture байлаа. Харин 0.0.19a хувилбар дээр боловсруулсан чулууг арилгасан бөгөөд 0.0.20a хувилбар дээр дахин тоглоомд оруулжээ. Учир нь тэр үед тоглоом маань ямар ч гэрэл сүүдрийн эффектгүй байсан тул бөөгнөрсөн олон чулуу нь орчин тойрныг харанхуйлж байсных биз. Мөн тоглоом хөгжүүлэлтийн явцад боловсруулсан чулууны загвар үл ялиг өөрчилөгдсөн байна. Одоо бол арай зөөлөн мэт сэтгэгдлийг төрүүлсэн, илүү мөлгөр болсон юм.

Бета 1.7-оос өмнө Бета 1.7-оос хойш
Cobblestone-Pre Beta 1.7 Cobblestone-Classic

Тривиа

  • Лаван дээр ус хийвэл галт уулын хайлмал хар шил, харин усан дээр лава цутгавал боловсруулсан чулуу үүсэх болно. Ингэснээр хязгааргүй хэрэглээ бүхий боловсруулсан чулуу мөн, хайлмал хар шил үйлдвэрлэх төхөөрөмжийг зохион бүтээж болох юм шүү бас.
  • Бета 1.3-ыг хүртэл боловсруулсан чулуу маань ганцхан чулуун шал хийхэд хэрэглэгдэж байв. [Үндсэн хэрэглээнүүдийг эс тооцвол]
  • Эдгээр чулуу нь Гхастын эсрэг маш сайн хамгаалалт болдог учир тамд буй портал гарцнуудыг хамгаалах шидтэй.
  • Анх МайнКрафтын эх код дотор нь боловсруулсан чулуунуудыг чулуун тоосгонууд хэмээдэг байжээ.
  • Боловсруулсан чулуунуудын тэсрэлт даах утга их тул шороо, элснүүдийг бодвол хэмхэрч дэлбэрэх нь арай л бага байдаг байна.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн