FANDOM


Газрын Зураг
Map (item) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд нэг

Анх үзэгдсэн нь

Бета 1.6

ID дугаар

dec: 358 hex: 166

Гаднаас нь харахад энгийн нэгэн муутуу цаас. Гэвч гарт бариад түүнийг нээж үзвэл таны зогсож байгаа цэгийн эргэн тойронд хэдэн зуун блок газар цаасан дээр тань дүрслэгдэн буух болно. Гайхамшигтай.

Хамгийн анх газрын зургийг 2011 оны 4 сарын 27-нд танилцуулж байсан билээ.

Урлах нь

Орц Оролт => Гаралт
Цаас x8 + Луужин CRAFTINGMAP by KhuseleN

Шинж чанар

Map(gal6) by KhuseleN

Газрын Зураг

Газрын зураг бүр гурван янзын параметр утгатай :
  • Газрын зурагны төрөл. Дээд ертөнцөд болоод доод тамын ертөнц, мөн эндермен-үүдийн гэр болсон "Ертөнцийн Төгсгөл"-д тухайн газрын зургийг урласнаас хамаараад гурван янзын газрын зураг байдаг байна. Нэг ертөнцийн газрын зураг нь нөгөөдөө үйлчилнэ гэж байхгүйэ.
  • Төв хэсэг, өөрөөр хэлбэл газрын зургийг анх хэрэглэсэн газар (v1.8.1)
  • Томруулах, гэхдээ энэ параметр нь одоогоор хэрэглэгдээгүй байгаа бөгөөд мэдээж хэрэг газрын зургийг томруулан ойртуулж, холдуулах алсаас харах гэх мэтээр үзэж сонирхож болноо. Ингэснээр таны халаасны зайг хэмнэж олон янзын газрын зураг авч явах хэрэггүй болнодоо хө.

Одоогоор газрын зурагны нэгж хэмжээ бол 1 пиксель = 8x8 блок хэмжээтэй байна. Мөн та газрын зургийг анх нээж үзсэн бус анх урласан тэр газар тань л цаасан дээр дүрслэгдэх болно. Уул ус, ой мод, цөл нутгууд, цастай газрууд маш тод харагдах бөгөөд ан амьтад, итемүүд, блокнууд зэрэг нарийн жижиг зүйлсийг харах боломжгүй юм.

Өөр газрын зураг дээр заадаг зүйл нь гэвэл таны байрлалыг заах болно. Тэрнээс бус таны явсан мөрийг харуулахгүйэ. Мөн та дээрх 64 блок квадрат хэмжээнээс алхсаар хальж гарвал газрын зураг дээр та үзэгдэхгүй болно.

Өөрөөр хэлбэл газрын зургийн хэрэглээ хязгаарлагдмал бөгөөд анх зохиогдсон тэр газрын эргэн тойронд, 1024x1024 блок газрыг л өөр дээр буулгах юмшүүдээ. Харин түүнийг өөр газарт аваачсан ч анхны дүр зургийг л харуулах болно. Гэхдээ 1024 блок газар гэдэг хангалттай тоо шүү.

1 пиксель = 8 x 8 блок бөгөөд, газрын зурагны маань жинхэнэ хэмжээ нь 128 x 128 пиксель буюу 1024 x 1024 блок болох юм. Мөн энэ нь 64 х 64 chunk болно.

Газрын зурагнууд нь Map_0, Map_1 гэх мэтээр хадгалагддаг. Хэрвээ та өөрийн хэрэглэсэн газрын зургаа өөр хүнд дамжуулж өглөө ч гэсэн дээрх тэмдэглэгээ нь хэвээрээ л байх болно.

Хэрэглээ

  • Мэдээж хэрэг та төөрч будилахаас сэргийлэх үүднээс газрын зургийг ашиглаж болноо.
  • Уурхайн гүнд уурхайдаж байх үедээ, газрын байрлалыг та мэдэж авч болно. Тухайлбал хэрэв та эгц дээшээгээ ухвал яах бол далайн дороос гараад ирдэг болов уу? Хэрвээ чигээрээ ухаад байвал юу таарах бол? зэрэг олон асуултынхаа хариуг та газрын зурагнаас авч болно.

Галлерэй

Мэдээг нэмсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.