FANDOM


OBSIDIAN1(out) by KhuseleN

Байгаль дээрх цэвэр хайлмал хар шил

Галт уулын хайлмал хар шил
OBSIDIAN(in) by KhuseleN

Блокны төрөл

Чулуулаг

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Олборлолт

Төмөр ба алмазан ёотуу

Гэрэлтэлт

Ямар ч гэрэлгүй

Тэсрэлт даах чадвар

6.000

Анх үзэгдсэн нь

Survival Test 0.26 (10 сарын 24, 2009) Infdev (6 сарын 17, 2010)

ID дугаар

dec: 49 hex: 31

Байршуулсан бол

Дахин авч хэрэглэж болно

Галт уулын хайлмал хар шил нь гүн ягаан өнгөтэй бөгөөд байгаль дээр цэврээр олдох нь тун ховор. Гэхдээ та аргаар хийж болноо. Үүний тулд их хэмжээний усан дотор хувин лаваг юүлэх хэрэгтэй болно. Ингэснээр ус, лава хоёр барьцалдаж, үр дүнд нь галт уулын хайлмал хар шил үүсэх болно. Яг ийм аргаар хэд л бол хэдэн хайлмал хар шилийг гарган авч болох юм шүү. Харин олборлохын тулд танд алмазан ёотуу байвал илүү үр дүнтэй бөгөөд энэ нь 15 секунд болно. Харин төмөр ёотуу хэрэглэвэл 50 секундыг зарах хэрэг гарна.
OBSIDIAN2(out) by KhuseleN

Лаваруу ус түрж ороод хар шилийг үүсгэсэн байгаа нь

Байгаль дээрх цэвэр хайлмал хар шилийг олборлолоо гэхэд лаваны ойр байх тул мэдэлтэй байх хэрэгтэй юм шүү. Лаванд унадаггүй юмаа гэхэд олборлосон хайлмал хар шилээ алдаж болох. Тиймээс олборлохын өмнө тойруулаад чулуу эсвэл шороогоор лаваг хаасан байвал зохино.

Харин Халловины Шинэчилэлээр галт уулын эдгээр хайлмал хар шилүүдийг ашиглаад тамд нэвтрэх гарцыг урлах боломжтой болжээ. Үүний тулд доод тал нь 10 хар шил хэрэг болно. Хэрэв бүтнээр нь хийх болбол 14 байх хэрэгтэй.

Хэрэглээ

  • Тэгэлгүй яахав тамд нэврэх гарцыг урлах болно.
  • ТНТ-ээс хамгаалах хоргодох байр, мөн халхавчийг хийж болох юм шүү. Учир нь хайлмал хар шилний тэсрэлт даах хэмжээ нь 6.000 бөгөөд дэр чулууны дараа ордог хоёрдахь хатуу биет болно.
  • Гоёл чимэглэлийн хэлбэрээр ашигласан ч болно.
  • Бета шатны 1.8.1 хувилбар дээр Эндерменүүд нь гартаа хайлмал хар шилийг барьж биеэ халхлах чадвартай болсон гэнэ.
  • Хайлмал хар шилийг ашиглаад шидэт ширээг хийх боломжтой юм.

Галлерэй

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.