FANDOM


Гахай
Pig by KhuseleN

Амь

5 зүрх

Төрдөг газар

Өвсөн дээр, 2x2 газарт

Хамгийн анх үзэгдсэн нь

SURVIVAL TEST 0.24

Трафик дахь ID (байт)

90

Тоглоомын ID(String)

Pig

Үхсэнийхээ дараа

0-2 гахайн мах, хэрэв шатаж үхбэл мөн 0-2 шарсан гахайн мах унагана.

Гахайнууд нь хүнд гэм хоргүй амьтад юм. Маш олноороо байдаг бөгөөд сүргээр явах нь ч бий, ганцаар үзэгдэх нь ч элбэг. Тэдний биеийн ерөнхий хэмжээг дүрсэлбэл : Өндөр нь : 0.875 блок, 0.625 блок өргөн бөгөөд биеийн урт нь 1.25 блок ажээ.

Хэрэглээ

Cute Pig by KhuseleN

Хөөрхөн байна уу ^_^

Гахайнууд нь үхэх үедээ 0-2 ширхэг гахайн түүхий болон шарсан махыг гаргадаг. Бета 1.8 - аас хойш гахайнууд нь тун хөдөлгөөнтэй болсон тул тэднийг агнах нь бага зэргийн хүндрэлтэй болжээ, мөн энэ шинэчилэлээр тоглогчидод өлсөж ундаасах, хоол хэрэглэх шинэ систем буй болсон тул гахайн шарсан мах нь хоол хүнсний томоохон нөөц болох юм шүү. Мөн бета 1.5 шинэчилэлээс хойш шатаж буй гахайнууд үхэхдээ 2 ширхэг шарсан махыг унагаадаг болсон байна.

Энэ бүхнээс гадна та газар доорх шоронгоос олж авсан эмээлээ гахайн дээр тохоод тэр гахайг унах боломжтой юм.

Төлөв байдал

Эмээлийн тусламжтайгаар гахайг унаад явж байх үедээ та түүнийг жолоодох боломжгүй бөгөөд, магадгүй тоглоомын хамгийн хүндхэн урамшууллуудын нэг болох гахайтай хамт өндөр ханан хаднаас үсрэх болзлыг биелүүлж болох юм шүү.

Гахайнуудын төрдөг газар нь өвстэй хөрс, шороо байдаг тул маш элбэг бий. Тэднийг явж байх замд нь саад таарвал үсрэх юмуу доош буух зэрэг хөдөлгөөнийг хийж саадыг давдаг бол усанд унасан үедээ барагтай бол уснаас гарах оролдлогыг хийдэггүй байна.

Түүх

Gahain Khamar 3D by KhuseleN

1.8-аас хойш гахайн хамар нь 3 хэмжээст болсон

Хамгийн анх гахайнууд нь Survival Test дээр нэмэгдсэн бөгөөд тэднийг устгах үед хоёр ч бор өнгийн мөөгийг унагаадаг байсан бөгөөд тоглогчид энэ үйлдлийнхээ хариуд мөөгтэй болоод зогсохгүй 10 оноогоор шагнагддаг байжээ. Мөн тэдний нүд Альфа Шинэчилэлээс өмнө хэрээс хэлбэртэй байсан бөгөөд хоорондын зай нь ойрхон байсан аж. Гэхдээ энэ бүхэн өөрчилөгдөж Альфа Шинэчилэлийн хамгийн эхний хувилбараас эхлээд одоогийн энэ төрх байдлаа олж авжээ.

Бета 1.5-аас хойш хэрэв бэлчиж явсан гахайн дээр аянга цахилгаан буух юм бол тэр даруй Зомби-ГахайнХүн болон хувирдаг болсон юм.

А харин 1.8-аас хойш тэд яг л дээр өгүүлсэн шиг биед нь халдсан даруйд өөрсдийгөө хамгаалахын тулд зугтдаг болжээ.

Галлерэй

||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<Хүслэн>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||<>||l||

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.