FANDOM


Дэр чулуу
Bedrock(in) by KhuseleN

Блокны төрөл

Чулуулаг

Олдоц

Элбэг (газар дор)

Тархац

газрын хамгийн доод давхарга

Тэсрэлтэнд тэсвэрлэх нь

18,000,000

Гэрэлтэлт

Ямар ч гэрэлгүй

Олборлолт

боломжгүй, яахав болно лдоо гэхдээ 12.5-аас илүү цаг тасралтгүй цохих хэрэгтэй алмазан ёотуугаар :D

Хадгалалт

нэг нүдэнд 64

ID дугаар

dec: 07 hex: 07

Дэр чулуу (Админиум, англиар бол Bedrock) нь хоёр ертөнцийг хооронд холбож байдаг бөгөөд хамгийн сайн чанарын ёотуугаар ч олборлогдохгүй хамгийн хатуу чулуулаг юм. Зөвхөн Операторууд аль эсвэл "Бүтээлч Горим"-д л энэ чулуулгийг устгаж болно.

Сонгодог шат

BEDROCK(out) by KhuseleN

Дэр чулуу ба энгийн чулуу

МайнКрафтын хамгийн анхны Классик буюу Сонгодог хувилбараас эхлээд л дэр чулуунууд нь үзэгдэж эхэлсэн бөгөөд мөн л одоогийн хоёр ертөнцийг зааглах нэгэн төрлийн хаалт болж байлаа. Өөрөөр хэлбэл ямар нэг биомын онцлогоос үл хамаарч эхлээд газрын өнгөн давхарга, харин түүний дор чулуун мандал үргэлжилээд, хамгийн дор нь дэр чулуун давхарга байх болно. Өөрөөр хэлбэл МайнКрафтын амьдарч болох ертөнцийг =\= юу ч үгүй "Void" буюу огт оргүйгээс зааглаж байгаа юм.

MultiPlayer горимд операторууд "/solid" хэмээх коммандыг тэр үед хэрэглэдэг байсан бөгөөд үүний тусламжтайгаар энгийн чулууг дэр чулуу болгож, дахин дарснаар дэр чулуугаа энгийн чулуу болгон хувилгаж бүр устгах хүртэл боломжийг эдэлдэг байв. Ялангуяа тэр үед тоглогчдийн дэр чулууг эвдэж чадахгүйг ашиглаад шорон гяндангуудыг хийдэг байсан шүү :D Бүр тоглогчдын төрдөг газрыг, флагийг дэр чулуун байшин дотор шилжүүлсэн ч болдог байв.

Мөн энэ үед хар өнгийн будаг бас ноос гарч ирээгүй байсан тул тоглогчид бүтээн байгуулалт, ялангуяа хөшөө барихдаа энэхүү дэр чулууг хар, бараан өнгөний оронд ашигладаг байв.

Мэдээж хэрэг "Inventory Editor" гэх мэтийн жижиг програмууд гарч эхэлсэн бөгөөд энэ бүхний эсрэг ноён Нотч тусгай тохиргоонуудыг серверийн файлуудад бичиж оруулсан гэдэг. Тухайлбал та дэр чулууг дээрх програмын тусламжтайгаар гаргаж ирж чадсан ч хэрэв түүнийгээ газарт эсвэл ямар нэгэн зүйл дээр тавьж байрлуулах юм бол шууд серверээс хөөгдөх болно.

Бета шат

Урьд нь замбараагүй байрладаг байсан дэр чулуунууд нь энэ удаад энгийн ертөнцийн хамгийн доод талын 5 давхаргад, харин тамын ертөнцийн дээд болон доод талын 4 давхаргыг бүрдүүлдэг болжээ.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.