Wikia

MinecraftgameZ Wiki

Зомби

Comment1
127pages on
this wiki
Зомби
ZOMBIE(in) by KhuseleN.png

Амь

Бета 1.9pre3-аас өмнө 10 зүрх ; Бета 1.9pre3-аас хойш 11 зүрхтэй болжээ.

Дайрах хүч

Easy => 1 ; Normal => 2.5 ; Hard => 3.5 зүрх тус тус хорогдуулна

Төрдөг газар

Гэрэлтэлтийн түвшин 7 болон түүнээс бага үед, 1х3 хэмжээтэй газарт чулуун хавтан болоод шилнээс бусад бүх гадаргуу дээр

Анх үзэгдсэн нь

SURVIVAL TEST 0.24

Сүлжээний ID

54

Тоглоомын ID

Zombie

Унагаадаг зүйл

(0-2) ширхэг ялзарсан мах

Хамгийн хэцүүхэн дайснуудын нэг юмшүү. Тэд яг л араг ясан харваачид болоод эндерменүүдийн нэгэн адил зөвхөн шөнийн харанхуйд гарч ирж, өглөө нь нарны гэрэлд үнс нурам болон замхардаг юм. Хэрэв зомби таныг анзаарах юм бол хэдий хөдөлгөөн удаан ч нэг л мэдэхэд дэргэд тань яваад ирсэн байх вий. Тэдний гаргадаг авиа нь үнэхээр бие жихүүцүүлэм шүү. Харин тэднийг дүрсэлж хэлбэл гадна төрх нь яг л хүнтэй адил : 1 блок өргөн, 2 блок өндөр, харин эх бие нь 0.25 блок туранхай.

Унагаадаг зүйл

Бета 1.8 шинэчилэлээр тэд үхэх үедээ зомбины ялзарсан мах (0-2) унагаадаг болжээ. Харин энэхүү шинэчилэлээс өмнө тэд өмхөрсөн махны оронд (0-2) өд үлдээдэг байсан юм.

Шинж Чанар

Тэдний гаргаж буй дуу авиагаар нь хэр хол бас ойрхон байна вэ гэдгийг мэдэж болох юм шүү. Мөн хэрэв тэд тоглогч таныг анзаарах юм бол шууд л дайрч эхэлнэ. Хөдөлгөөн маш удаан бөгөөд аливаа нэг саад замд нь гарч ирлээ гэхэд зайлах, түүнийг даван туулах оролдлогыг хийдэггүй байна. Араг ясан харваачдыг бодвол тэд эсрэг цохилтоос бултдаггүй бөгөөд ямар ч нөхцөлд зөвхөн таныг л хөөш мөшгих болнодоо хө.

Өглөө болж нар мандмагц (нар газрын гадаргуу дээр 15 градусын өнцгөөр тусч эхлэх үеэс) тэдний бие галд автаж шатаж эхэлдэг байна. Харин усан дотор байгаа болоод сүүдэр газарт байгаа зомбинууд шатдаггүй бөгөөд ил наранд гарах юм бол шууд шатах болно. Харин эргээд сүүдэр газарт, эсвэл усандаа орвол гал унтарна.

Хэрхэн тулалдах вэ?

Харанхуй агуйд зомбитой таарав
KhusleNAdded by KhusleN
Тэднийг устгахад тун хялбар. Эвийг нь олоод цохиод байвал нүцгэн гараараа ч хялбар унагааж болох юм шүү. Мөн тэднээс зугтахад хүрвэл замд нь саад хийх блокнуудыг тавьж хөдөлгөөнд нь саад учруулж болно. Мөн өндөр гадаргууруу авирах юм бол магадгүй тэд гарч ирж чадахгүйд хүрнэ. Ингээд дээрээс нь балбаад байж болно :D Мэдээж хэрэг, илд, нум сум зэрэг зэвсгүүдийн тусламжтайгаар хялбар устгах болохоос гадна. Ухаангүй мулгуу амьтдыг занганд оруулж, нүхрүү, усруу бас лаваруу унагааж болно. Хэрэв та тэжээвэр чонотой бол яагаад зомбины анд гарч болохгүй гэж .

Мөн тэднээс зугтах өөр нэгэн арга гэвэл, та доошоо газар ухаж, газрын гүнд нуугдаж болох бөгөөд өглөө болохыг хүлээх хэрэгтэй. Магадгүй серверт ганцаараа аль эсвэл цөөхүүлхнээ, үгүй бол Нэг-Тоглогчийн гормид тоглож байгаа бол, мөн хэрвээ танд ор байгаа бол унтаад шөнийг алгасч болох юм. А харин унтсан тэр газар тань таны шинэ төрдөг газар болно гэдгийг анхаарна уу. Нэмж анхааруулахад хэрэв та байшин барилгын дотор эсвэл агуйн дотор бус ил газар унтаж байвал шөнө унтаж байхад тань зомби ирж таныг сэрээх болношүү. Магадгүй нэг тоглогчийн горим дээр *Hard* буюу *Хүнд* эсвэл *Normal* буюу *Дунд* бас *Easy* буюу *Хялбар* тохиргоон дээр нь тоглож байгаа бол энэ тохиргоог *Peacefully* буюу *Амар Амгалан* болгосноор зомбинууд бусад араатнуудын хамтаар алга болохын зэрэгцээ та тайван нойрсох боломжтой болно.

Түүх

МайнКрафтын хамгийн анхны туршилтын хувилбаруудын нэг болох *Survival Test* дээр Зомбинууд хүн шиг хурдан гүйдэг байсан гээд боддоо !! Мөн тэд нэгэн төрлийн дуулга өмсдөг байсан бөгөөд удалгүй аалзнуудыг гарч ирэх хүртэл хамгийн хурдан МОБ-д тооцогдож байжээ. Тиймээ, Зомби ерөөсөө МайнКрафт ертөнцийн хамгийн анхны МОБ юм. Тэр үед Зомбиг хөнөөх үед 80 оноо гарч ирдэг байжээ.

Харин InDev-ээс хойш зомбинууд дуулгагүй болсон бөгөөд InDev-ээс бета 1.7.3 хүртэл үхэх үедээ 0-2 ширхэг өд унагаадаг болжээ. Тэр үед тахианууд нэмэгдээгүй байж л дээ, тиймээс ноён Нотч зомби нарыг үхэх үедээ чухам юу унагаадаг болгох талаар юу хийхээ мэдэхгүй байжээ. Ингээд л өдийг сонгосон хэрэг. Харин энэ нь өөрчилөгдөлгүй бета 1.7.3 хүртэл явсан байна.

Тривиа

  • Зомби нарын гадна хэмжээ нь хүмүүстэй адилхан тул зомби нарын арьсыг маш олон тоглогч нар авч ашигладаг бөгөөд үнэндээ ч хийхэд хялбар юм байна.
  • Альфа шатны хөгжүүлэлтийн үед АВАРГА ЗОМБИ-г хийх гэж байсан боловч тоглоомд оруулалгүй хасжээ. Гэхдээ тоглоомын эх код дотор хадгалаастай байдаг байна. Энэхүү аварга зомби бүхэл бүтэн 50 зүрхтэй буюу энгийн хүнээс 5 дахин их амьтай бөгөөд, нэг цохилтын хүч нь 8.5 зүрхний хохирлыг үзүүлэх чадалтай байсан гэдэг.

Around Wikia's network

Random Wiki