MinecraftgameZ Wiki
Advertisement
Зуух
FURNACE (in) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Олдоц

NPC суурин

Дахин суурилуулалт

Болно

Анх үзэгдсэн нь

Indev (2 сарын 19, 2010)

ID утга

Идэвхитэй бүсэд dec: 61 hex: 3D Идэвхигүй бүсэд dec: 61 hex: 3D

FURNACE (out) by KhuseleN

NPC суурин дахь зуух

Зуух бол хамгийн хэрэгтэй аж ахуйн нэгж билээ. Учир нь зуухны тусламжтайгаар та түүхий махыг шарж боловсруулж болохын зэрэгцээ, алт, төмөр, алмазны хүдрийг хайлуулж гулдмай гарган авч болно. Зуухыг та 8 ширхэг зассан чулуу-ны тусламжтайгаар бүтээж болох бөгөөд байгаль дээрээс олъё гэвэл NPC суурин-д явж очих хэрэгтэй. Тэгэлгүй яахав зуухыг хийхийн тулд танд багажны хайрцаг хэрэг болох юм.

Мэдээж хэрэг нүүрс-ний тусламжтайгаар зуухыг өрдөх бөгөөд зөвхөн нүүрс ч бус багажны хайрцаг, номын шүүгээ, хашаа, модон шат гээд модноос гаралтай ямар л материал блокууд байна түүгээр мөн түлш хийж болно. Гэхдээ нүүрсний илчлэгийг гүйцэхгүй тул дулаанаа удаан барих нь юу л бол.

Зууханд шаталт явагдах явц нь материалаас үл хамаараад 10 секунд болдог байна.

Хэрхэн хийх вэ?

Найрлага Оролт => Гаралт
Боловсруулсан Чулуу x8 CRAFTINGFURNACE by KhuseleN

Бяцхан зөвлөмж

  • 8 ширхэг нүүрс нь бүхэл бүтэн 64 блокыг шатааж дөнгөдөг гэдийг санаарай.
  • Мөн зуухан хувин лава хийж болох бөгөөд энэ нь 100 блокыг хайлуулж чадна.
  • Бета шатны 1.9 шинэчилэлээр нэмэгдсэн тамын орон дахь Түймэрдэгчид-ийн биенээс галт саваа унадаг бөгөөд түүнийг зууханд хийн түлш болгон ашигласнаар энгийн нүүрсний 50% илүү дулаа барьдаг байна.
  • МайнКрафтын-ын "Achievement" буюу Урамшуулал дээр нь зуух барих болоод зуух ашиглаад хийх олон даалгаврууд байдаг.
  • Хэрэв танд бамбар байхгүй үед зуухыг гэрэл гаргагч болгон ашигласан ч болношүү.
  • 16түүхий мод нь 240 секунд шатдаг бол тэдгээрийг хагалж боловсруулсан мод болгосноор даруй 960 секунд шатах болно.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Advertisement