FANDOM


Луужин
COMPASS (in) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Эдэлгээ

Хязгааргүй

Анх үзэгдсэн нь

Альфа 1.1.0

ID дугаар

dec: 345 hex: 159

Луужингууд нь хамгийн анх 2010 оны 9 сарын 10-нд "Баасан Гаригийн 9-р нууц Шинэчилэл"-ээр нэмэгдсэн юм. Яахав, тоглогч, фенүүддээ сюрприз барихын тулд урьдчилж зарлалгүйгээр ийнхүү нууц шинэчилэлүүдийг хийдэг байна :) . Луужингийн улаан зүүнүүд нь үргэлж таны төрдөг газрыг буюу гэрийг тань заах болно, гартаа барьж байсан ч, таны халаасанд байсан ч, мөн газарт унасан байсан ч хамаагүй. Харин түүнийг тамын оронруу авч орвол өнөөх чиглүүлэгч улаан зүү галзуу юм шиг эргэлдэж, огт хамааралгүй зүгийг зааж эхлэх вий.

Анхааруулахад : та хэрвээ орон дээр унтвал мэдээж хэрэг таны шинэ төрдөг тань унтсан тэр газар чинь болон хадгалагдах болно, гэвч энэ нь луужинд нөлөөлдөггүй гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл луужин нь зөвхөн таны хамгийн анх төрсөн, анхны газрыг л заадаг байх нь. Гэхдээ нэг арга байнаа, та өөрөө газар амьдарлаа ч луужингийн зүүний чухам аль хэсэг нь таны шинэ гэр байрлаж байгааг цээжилснээр дараа нь хялбар олж болно шүүдээ, төөрлөө гэхэд.

Хэрэглээний хувьд мэдээж хэрэг гэрээ олж, зүг чигээ тодорхойлж болохоос гадна луужинг ашиглаад газрын зураг хийх боломжтой. Мөн сервер дээр, плагинуудын тусламжтайгаар операторууд луужинг ашиглаад хүссэн газарруугаа шилждэг болсон юм.

Хэрхэн урлах вэ?

Найрлага Оролт => Гаралт
Төмөр Гулдмай x4 + Улаан чулууны тоосонцор CRAFTINGCOMPASS by KhuseleN

Газрын зурагт луужин ашиглах нь.

Найрлага Оролт => Гаралт
Цаас x8 + Луужин CRAFTINGMAP by KhuseleN

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.