FANDOM


AbandonedShaft (gal1) by KhuseleN

Мартагдсан уурхай

Мартагдсан уурхайнууд нь бета 1.8 шинэчилэлээр эртний цайзын балгас болоод NPC суурингууд-ын хамтаар нэмэгдсэн нэгэн төрлийн байгууламж билээ.

Байгууламж

AbandonedShaft (gal2) by KhuseleN

Газар доорх шорон дайрч гарсан байгаа нь

Газрын гүнд хэдэн арван блок үргэлжилэх бөгөөд өөр хоорондоо холбогдохын зэрэгцээ зарим газраа дутуу орхигдсон байх болно. Яг л эрт нэгэн цагт аль газрын хэн нэгэн уурхайчдын ухаж үлдээсэн гэмээр энэхүү гайхалтай байгууламжууд нь урт урт олон тооны хонгилуудаас бүрдэх агаад өргөн нь 3 блок, харин өндөр нь 3-4 блок байх нь бий. Бэлтгэсэн мод-оор адарыг нурахаас хамгаалж, харин түүнийг хашааны шон моднуудаар түшиж тулжээ. Гэвч хаягдаж хоцрогдсон энэ уурхай өөрийн гэсэн эзэнтэй.

Тэд бол агуйн аалз-нууд юм. Хаа сайгүй блокон хэлбэрийн шүлснүүд агуйн хана, адарт өлгөөтэй байх бөгөөд агуйн аалзнуудын төрдөг төмөр торнууд бас тэнд бий. Хэрэв та азтай бол мартагдсан уурхайнуудаас авдар дүүрэн эрдэнэс олж болох юм шүү. Тэндээс мөн хоол хүнсний зүйл элбэг гарч ирэх бөгөөд газрын гүнд олон өдөр хоногоор уурхайдлаа гэхэд хонгилын тулгуур модод танд модны хэрэгцээг тань хангаж өгөх болно. Гагцхүү хоол хүнс л асуудал болж эхэлнэдээ.

Мөн уурхайг уурхайн тэрэг үгүйгээр хэрхэн төсөөлж болох билээ. Тэгвэл эдгээр мартагдсан уурхайн хонгилуудаар уртаас урт үргэлжилсэн төмөр замнууд байх агаад магадгүй та уурхайн тэргээр замаа товчилж болох юм, эсвэл тэдгээр замыг цуглуулж богцондоо хийж бас болох юмшүү.

Авдар дотор байдаг зүйлс :

  • Алмаз чулуу
  • Нүүрс
  • Усан Номин
  • Улаан чулууны тоосонцор
  • Төмөр гулдмай
  • Алтан гулдмай
  • Хулууны үр
  • Тарвасны үр
  • Талх
  • Улаан буудай
  • Алтан алим
  • Төмөр ёотуу

Харин уурхайгаа авч болох зүйлс :

  • Бэлтгэсэн мод
  • Хашаа, шон
  • Төмөр зам
  • Аалзны шүлс
  • Бамбар

Хэрхэн олох вэ?

AbandonedShaft (gal3) by KhuseleN

Тоглоомын алдаанаас болж уурхайн хонгилууд замбараагүй үүсдэг ч ... үзэсгэлэнтэй ...

Тун энгийн. Та ердөө уурхайдаж эхлээд л багагүй хугацаанд мартагдсан уурхайнуудыг олж болох юмшүү. Мөн тоглоомын "алдааг" ашиглаж, газрын гүнээс уурхайн хонгилуудыг нэвт харж бас болно. Харин уурхайг олох хамгийн хялбар арга гэвэл ердөө л та ангал хавцлыг олоод түүнийг дагаад хэсэг алхахад л хангалттай юм. Нэгэнт та уурхайд явж орсон бол төөрдөг байшин шиг хэцүүхэн байгууламж гэдгийг санаарай. Шөнө дөл ганцаар тоглож байх үед тань уурхайн эцэс төгсгөлгүй мэт үргэлжилсэн хоолой, хонгилууд нь элдэв араатан мангасуудын гаргах дуу чимээ, хөндий агуйн салхины аялгуу, уурхайн эзэн агуйн хорт аалзнуудын хамтаар таны жихүүдсийг хүргэж мэднээ. Заримдаа уурхайн хонгилыг дээрээс нурж орж ирсэн хайрганууд болоод усны урсгал хаах нь элбэг байдаг.

Заримдаа тоглоомны алдаанаас болж уурхайнууд тун замбараагүй үүсдэг юм шүү, өөр хоорондоо огтлолцож, хоосон агаарт хөндий тогтож, нэг нэгэнтэйгээ давхарлагдаж эмх замбараагүй байх нь ердийн үзэгдэл. Гэхдээ зарим нэг нь үнэхээр үзэсгэлэнтэй, мөн ахин давтагдашгүй дүр зургийг үүсгэдэг юм.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.