MinecraftgameZ Wiki
Register
Advertisement


Мүүшрүүм
150px-Mooshroom

Амь

5 зүрх

Төрдөг газар

Мүүшрүүм арал.

Анх үзэгдсэн нь

Beta 1.9 Pre-release

Сүлжээний ID

96

Тоглоомын ID

MushroomCow

Унадаг зүйлс

Хайчлахад 2-5ш улаан мөөг, Алхад 0-2ш үхлийн шир болон 1-3ш мах, шатааж алхад 1-3ш шарсан мах

Мүүшрүүм нь үхэрний төрөл, төрдөг газар нь Мүүшрүүм арал юм. Улаан өнгийн мөөгөөр хучигдсан байдаг.

Хэрэглээ:

Мүүшрүүмний дээгүүр хучсан улаан мөөгнүүдийг хайчаар авах юм бол тэд жирийн үхэр болж хувирдаг. Хэрэв алвал, үхрийн шир болон үхрийн мах унадаг (яг л жирийн үхэр шиг). Мөн хөхтөн амьтан ба сүү ялгаруулдаг.

Зан байдал:

Мүүшрүүм нь мөөгний арлаасаа бусад газар үзэгдэх нь нэн ховор байдаг. Энэ амьтан ямар ч аюултай хөдөлгөөн хийдэггүй бас хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин цочирдож сандарсан үедээ амь насаа алдах болон зугтаах үйлдэл гаргадаг байна.

Жижиг сажиг мэдээлэл:

  • Мүүшрүүм нь дуу хоолойгоороо үхэртэйтэй маш төстэй.
  • Мүүшрүүмний мөөгийг хайчлавал (Mouse 2) үхэр болж хувирна.
  • Тэд зөвхөн улаан мөөгөөр хучигдсан байдаг.
  • Мүүшрүүм болон жирийн үхэр 2-ын дундаас төрсөн тугал нь мөөгөн хучлагагүй, хар нүдтэй байдаг.

Мэдээг бэлтгэсэн: n0th1ng_pRo

Advertisement