FANDOM


Нум
ANIMATEDBOW-by-KhuseleN

Эдэлгээ

Хязгаар үгүй

Хадгалалт

Нэг нүдэнд нэг

ID Дугаар

dec: 261 hex: 105

InDev, infDev, Альфа бас Бета ... Нум нь тун эртний зэвсэг юм шүү. МайнКрафт ертөнцийн хувьд :)

Нумыг хэрэглэхүй

Нумыг урлахын тулд танд 3х3 зайнд урлах боломжийг олгодог багажны хайрцаг хэрэгтэй. Тэгээд бас 3 ширхэг аалзны шүлс мөн тооны саваа мод хэрэг болох юм шүү.

Ингээд та нумтай болсон бол одоо танд сум хэрэг болно. Харин нум сумыг хэрэглэх үедээ, хулганыхаа баруун товчийг дарах хэрэгтэй. Таныг удаан эсвэл богино хугацаанд дарснаас шалтгаалаад нумны хөвч чангарч, сумыг хол зайнд бас хүчтэй харвах эсвэл богино зайнд, сул хүчээр харвах зэрэг нь шалтгаална.

Бета 1.8-аас өмнө нум сумаар харвах үед нумны хөвч татагдах хөдөлгөөн байдаггүй байсан бөгөөд хулганыхаа баруун товчийг дарсан даруйд л харвадаг байлаа. Харин удаа дарах юм бол угсарч олон сумаар харвадаг байв. Сум бүрийн үзүүлэх хор нөлөө, зайнаас үл хамаарч 2 зүрх хасдаг байв.

Дайсанд үзүүлэх хор хөнөөлийн тухайд гэвэл ханатал эвшээлгэсэн нумнаас гарах сум дайсандаа 4.5 зүрхний хохирлыг үзүүлэх болно. Бета 1.8 дээр 5 байсан бол 1.9-өөс эхлээд 4.5 болж 0.5-аар бууржээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та Зомби, Тэсрэгч, Эндермэн зэрэг хүчирхэг мобуудыг 2 биш 3 удаа харваж устгана гэсэн үг. Зарим тохиолдолд яахав 5 зүрх хасдаг байна :)

Мөн та байгаа оноогүй сумыг очоод түүж авах боломжтой юмшүү. Харин таны сум амьд биетийг оносон бол дахин сугалж авах боломжгүй гэдгийг анхаарна уу. Нумны олдоцын тухайд гэвэл зөвхөн та гар аргаар л хийх боломжтой бөгөөд өөр хаанаас ч олох гээд бүтэхгүй. Гэхдээ шөнийн цагаар гарч ирэх араг ясан харваачид нум сум хэрэглэдэг л дээ. Гэвч тэд үхэх үед сум л унагаахаас биш нумтайгаа хамт замхардаг байна. Мөн нэмж хэлэхэд нум сум нь зөвхөн амьд биеүүд дээр л хохирол үзүүлэх юм шүү, тэрнээс биш блокнуудад нөлөө үзүүлэхгүйэ.

Сумны явах чиг шулуун биш бөгөөд бага зэргийн парабол хэлбэрээр явах тул холын байг онох бол хөлрүү нь бус толгой болоод түүнээс арай дээр газарт онилбол онох магадлал өндөр юм шүү.

СУМ

Сум
Arrow(in) by KhuseleN

Эдэлгээ

Амьд биетийг л оноогүй бол газарт унасан, бусад материалууд зоогдсон сумыг аваад хэдэн ч удаа ашиглаж болно.

Хадгалалт

Нэг нүдэнд 64-өөр

ID дугаар

dec: 262 hex: 106

Сумнууд байхгүй бол нумны хэрэг гарахгүй шүүдээ. Тэгэхээр 1.8-аас хойш нумыг 3 янзаар буюу байрлалаар эвшээлгэдэг болсон Мэдээж хэрэг жижиг, дундаж, том. Та нумаа бага хэмжээгээр татвал сум 3 блок газар л явна. Дундаж хэмжээнд дээд тал нь 24 блок явдаг байна. А харин ханатал эвшээлгэсэн тохиолдолд хамгийн хол явах боломжит хэмжээ 120 блок газар байдаг ажээ.
Arrow(gal) by KhuseleN

Модонд зоогдсон сум

Үзүүлэх хор нөлөөний тухайд бага хүчээр харвасан тохиолдолд 0.5, дунд бол 3, харин хамгийн их хүчээр харвасан сум 4.5-5 зүрхийг амьд биетээс хасч дөнгөх юм шүү. 1.8-аас өмнө дайсныг оносон сум газарт унадаг байсан бол дээрх шинэчилэлээс хойш амьд биетийн биенд шигддэг болсон байна. Мэдээж хэрэг эргүүлээд авах боломжгүй.

А харин амьд биетээс бусад тохиолдолд, ханан гадаргууд, модон дээр, газарт зоогдсон сумнуудыг түүж аваад эргүүлээд ашиглах боломжтой болжээ. Олдоцын хувьд бол гайгүй шүү. Гэхдээ олж авахад жаахан хүндрэлтэй. Учир нь зөвхөн шөнийн цагаар мөн харанхуй орчинд мэндэлдэг Араг Ясан харваачдыг алах үед л сум гарч ирдэг байна.

Яг дээр өгүүлсэн шиг сумны байгаа онох зам шулуун биш парабол хэлбэртэй тул алсын зайнд байгаа онохдоо хөлрүү нь биш толгой болон түүнээс дээш газарт онилбол илүү үр дүнтэй шүүдээ.

Мөн сумыг түгээгүүрт хийж, занга бэлтгэж болно шүү. Үнэхээр үр нөлөөтэй.

Ягаан сум

Survival Test дээр Араг Ясан харваачид маань ягаан өнгийн сумтай байжээ. Гэвч яагаад ч юм хэрэглэгдэхээ больсон байна.

Урлахуй

Нэр Орц Оролт => Гаралт
Нум Саваа мод x3
Аалзны шүлс x3
CRAFTINGBOW by KhuseleN
Сум Цахиур чулуу + Саваа мод + Өд CRAFTINGARROW by KhuseleN

Түгээгүүрт ашиглахуй

Нэр Орц Оролт => Гаралт
Түгээгүүр Боловсруулсан Чулуу x7 +
Нум + Улаан Чулуулгийн Тоосонцор
CRAFTDispenser by KhuseleN

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.