Хэрэглээ
Ер нь сүх маань тийм ч хэрэгтэй багаж биш лдээ. Учир нь та нүцгэн гараараа ч мод болон модон материалуудыг буулган авах боломжтой. Тэгвэл сүхний ид шид нь юундаа байгаа юм бэ гэж үү? Хэрвээ танд богино хугацаанд их хэмжээний мод бэлтгэх хэрэг гарвал яах вэ? Тэгвэл гарцаа байхгүй сүх л танд хэрэг болно. Учир нь таны цагийг үнэхээр сайн хэмнэх юм шүү.
Мөн та сүхийг зэвсэг болгон ашиглаж болно. Дээр хэлсэн шүүдээ нэг далайлтаар -0.5 зүрх хасах болно гэдгийг. Харин сүхийг ийнхүү тулааны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үед давхар элэгдэж байдаг гэдгийг санаарай.
Өөр нэгэн хэрэглээ нь гэвэл сүхийг "Шидэт Дохиур" болгон ашиглаж болдог. Мэдээж хэрэг серверийн элдэв Плагинууд дээр. Асуудал гэвэл зөвхөн операторууд л шидэт дохиур болсон модон сүхийг ашиглаад элдэв гайхамшигуудыг бүтээж чаднадаа хө.
Хэрхэн урлах вэ?
Найрлага | Оролт => Гаралт |
Саваа Мод + Төмөр Гулдмай; Алтан Гулдмай; Алмаз чулуу; Бэлтгэсэн мод; Зассан чулуу | ![]() |
Олборлох хурд
Ногооноор хамгийн хурдныг нь тэмдэглэсэн болно :)
Нүцгэн Гараар | Модон cүх | Чулуун сүх | Төмөр сүх | Алмазан сүх | Алтан сүх | |
Эдэлгээ | ∞ | 60 | 132 | 251 | 1562 | 33 |
Авдар | 3.75 сек | 1.9 сек | 0.95 сек | 0.65 сек | 0.5 сек | 0.35 сек |
Түүхий мод | 3 сек | 1.5 сек | 0.75 сек | 0.5 сек | 0.4 сек | 0.25 сек |
Боловсруулсан мод | 3 сек | 1.5 сек | 0.75 сек | 0.5 сек | 0.4 сек | 0.25 сек |
Номын Тавиур | 2.25 сек | 1.15 сек | 0.6 сек | 0.4 сек | 0.3 сек | 0.2 сек |
Тривиа
- Бета 1.2-оос хойш алтан сүхнүүд нь алмазан сүхнүүдээс илүү хурдан мод хагалдаг болжээ.
- Сүх нь дайсанд үзүүлэх хохирлоороо илдний дараа хоёрт бичигддэг хэрэгсэл юм.
- Та сүхнийхээ эдэлгээг ёотуун дээр ашигладаг шиг аргаар уртасгаж болно. Модон блокыг сүхдэж байх үедээ, блок цуураад эвдэрэхийн өмнөхөн сүхээ өөр хэрэгслээр солих хэрэгтэй. Гэхдээ хурдан амжуулах хэрэг гарнадаа хө :)
Мэдээг нэмсэн : Хүслэн