MinecraftgameZ Wiki
Register
Advertisement
Nether (world) by KhuseleN

Тамын Орон

Тамын Орон. Англи нэршил нь The Nether (сонирхуулахад урьдны хувилбарууд дээр The Nexus, The Slip болон Hell гэгдэж байв). Тэгэхээр Тамын Орон нь энгийн МайнКрафт ертөнцийн аль ч БИОМ давхраанд байдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл огт өөр газарт байдаг өөр ертөнц юм. Тийшээ зөвхөн галт уулын хайлмал хар шилээр урлаж цахиур төмрөөр идэвхжүүлсэн тусгай портал хаалганы тусламжтайгаар л нэвтэрч болно.

Мөн там дотор байдаг зарим нэгэн блокнуудыг энгийн ертөнцөөс эрээд олно гэж байхгүйэ, зөвхөн энэ газарт л харъяалагдах бөгөөд тамыг эзэнгүй гэж бүү бод. Яг л нялх хүүхэд уйлж байгаа гэлтэй хачин эвгүй авиаг гаргадаг үлэмж биет Гхастууд, гартаа алтан илд атгасан Зомби Хүн-Гахайнууд, слаймтай төстэй харагдах Магма Кубууд мөн цайзын харуулууд болсон Блэйзүүд энд бий.

Шинж чанар[]

Nether (gal1) by KhuseleN

Ерөнхий дүр зураг

Тамын Орон нь ерөнхийдөө тамын хөрс гэгч улаан чулуулгаас бүрэлддэг байна. Өөр хоорондоо завсар зайгүй холбогдож агуй, суваг шуудуунуудыг үүсгэсэн байх нь энгийн үзэгдэл. Мөн тэнд хайрга, үхмэл элс болоод гэрэлтэгч чулуунууд байдаг юм шүү. Бас дээд ертөнцийн хөрсөнд ургадаг мөөгнүүд хүртэл энд, тамын оронд байдаг нь сонирхолтой. Өөр нэгэн онцлох зүйл гэвэл лава юм. Та энэ тамын оронд бүхэл бүтэн лаван нуур, бүр далайтай зүйрлэж болохуйц маш их хэмжээний лаваг олж харах боломжтой юм шүү. Хаа сайгүй урсан цутгаж, дээрээс хүрхрээ хэлбэртэй доош буусан байх нь ч бий. Яг л дээд ертөнцийн нэгэн адил там нь тодорхой хязгаартай билээ. Тамын орныг дээш эсвэл доош ухаж үзвэл төдий л удалгүй та дэр чулууны давхаргад тулах юм шүү. Энэ нь тамын орныг Огт Оргүйгээс заагласан нэг ёсондоо зурвас газар юм.

Мөн тамд цайз шилтгээнүүд байдаг гээд боддоо. Тэдгээр тамын цайз шилтгээнүүдийг эрж олоход нэг их хугацаа шаардагдахгүйэ. Харин тамд аялна гэдэг маань өөрөө маш их аз сорьсон хэцүүхэн ажил юмшүү. Учир нь эв хавгүй байрласан хөрс шороонууд, хаа сайгүй урсан цутгах халуун лава, тамын орны аюулт араатан мангасуудаас эхлээд таны замд саад болох зүйл олон.

Тамд байдаг зүйлс[]

Тамын блокнууд[]

Доорх блокнууд нь өөрсдөө генерация хийгдэж буй болдог юм. Мөн тамын орны уур амьсгалыг бүрдүүлдэг байх нь.

Зураг Dec Hex Блокны нэр
00 00 Агаар
25px-Bedrock by KhuseleN 07 07 Дэр чулуу
25px-Lava by KhuseleN 11 0B Лава (тогтмол)
25px-Lava by KhuseleN 10 0A Лава (урсдаг)
25px-Gravel by KhuseleN 13 0D Хайрга
25px-Red Mushroom by KhuseleN 40 28 Улаан мөөг
25px-Brown Mushroom by KhuseleN 39 27 Бор мөөг
25px-Fire by KhuseleN 51 33 Гал
25px-Netherrack by KhuseleN 87 57 Тамын хөрс
25px-Soul Sand by KhuseleN 88 58 Үхсэн элс
25px-Glowstone (Block) by KhuseleN 89 59 Гэрэлтэгч чулуу
25px-Obsidian by KhuseleN 49 31 Галт уулын хар шил
25px-Portal by KhuseleN 90 5A Портал хаалга
25px-Monster Spawner by KhuseleN 52 34 Мангас төрүүлэгч
25px-Nether Brick by KhuseleN 112 70 Тамын тоосго
25px-Nether Brick Fence by KhuseleN 113 71 Тамын тоосгон хашаа
25px-Nether Brick Stairs by KhuseleN 114 72 Тамын тоосгон шат
25px-Nether Wart by KhuseleN 115 73 Тамын үү

Тамын амьтад[]

Там бол эзэнгүй хоосон газар бишээ. Тэнд маш олон амьтад бий, зарим нь энгийн номхон байхад нөгөө нь аймшигтай хор хөнөөлтэй.

Зомби-Гахай Магма Куб Гхаст Түймэрдэгч
ZOMBIEPIGMAN (icon) by KhuseleN MAGMA CUBE (icon) by KhuseleN

GHAST (icon) by KhuseleN

BLAZE (icon) by KhuseleN

Цайз, шилтгээнүүд[]

Тамруу нэвтрэх портал[]

Түүх[]

Нэршил[]

File Save Location[]

Галлэрэй[]

удахгүй гүйцээх болно

Advertisement