FANDOM


NETHERPORTAL by KhuseleN

Тамд хүрэх Портал

Хамгийн анх Тамын Портал хаалгыг 2010 оны 10-р сарын хамгийн сүүлчийн өдөр буюу 31. Сүнснүүдийн Баярын өдрийн шинэчилэлээр нэмсэн билээ. Энэхүү дөрвөлжин хаалга нь дөрвөн блок өргөөд 5 блок өндөр галт уулын хайлмал хар шил-ний 14 бүрдлээс тогтох ажээ. Шаардлагагүй гэж үзвэл дөрвөн булангийн блокыг хасаад 12 хар шилээр хийж болох юм. Харин нэгэнт хүрээг хийсэн хойно та цахиур төмрийг ашиглан гал ноцоож, тамруу нэвтрэх портал хаалгыг нээх хэрэгтэй. Хүрээний дотор талд 6 нүд бий бөгөөд гал ноцоосон даруйд хоосон 6 нүдний оронд нил ягаан өнгийн ид шидийн хана үүсэн буй болно.
NETHERPORTAL (full) by KhuseleN NETHERPORTALv2 (half) by KhuseleN
Бүрэн хувилбар Хэмнэлттэй хувилбар

Шинж чанар

Хэрэв тоглогч эрхэм та энэхүү тамын порталын голд зогсох ахул хэдхэн секундын дараа таныг Тамын Ертөнцөд хүргэж өгөх болно. Дэлгэц тань дайвалзаж, халуун тамын оронруу нэвтрэхээс урьтаж порталаас гарвал бурхны авралаар та тийш очихгүйэ. Гэхдээ тамын орноос айх хэрэггүйэ, магадгүй зарим нэгэнд нь аюултай бас аймшигтай санагдах байх. Хүссэн хүсээгүй та бүхэн тийш, гэрэлтэгч чулууг олборлохын тулд, тамын хөрсийг малтаж, Блэйзийг устгаж галт савааг нь авч, мөн халуун орны харуул болсон Зомби-Гахайн дайчидаас алтан бөөм хураахын тулд тийш орох хэрэг гарах нь дамжиггүй юм. Ингээд хэрвээ та тамд явж орсон бол дөнгөж сая нэвтэрч орсон хаалгаараа, эргээд жирийн ертөнцдөө эргэн ирэх боломжтой. Хэрэв төөрч будилвал үхэхээс өөр зам байхгүй бөгөөд аз болж танд галт уулын хар шил байвал аврагдах нь тэрээ.

PORTALBLOCK by KhuseleN

Портал Блок

Порталыг бүрдүүлж буй нил ягаан өнгөтэй туяаны хувьд гэрэлтэлтийн түвшин 11 байх бөгөөд аадар бороо-ны үүл тэнгэрт хурж дэлхий ертөнцийг харанхуйлснаас даруй 4-өөр бүдэг билээ. Гэхдээ л улаан чулуулгийн хүдрээс арай илүү гэрлийг гаргах юм шүү. Мөн эдгээр порталын блокнуудыг тусгай Inv-Edit гэх мэт тусгай хэрэгслүүд болоод серверийн плагинуудын тусламжтайгаар гарган авах боломжтой бөгөөд зөвхөн Операторууд л онцгой эрхээр устгаж дөнгөнө. Яг л дэр чулуу шиг эдгээр порталын блокнууд нь эвдэрч, цуурна гэж байхгүйэ. Хамгийн айдас төрүүлэм зүйл нь гэвэл эдгээр блокнуудаас тамын элдэв чимээ тасралтгүй гарч байдаг юм.

Порталыг идэвхгүй болгох арга харин олон бий шүү. Дэргэд нь ТНТ болон Тэсрэгчид дэлбэрэх үед, мөн тамын оронд Гхастын галт бөмбөрцөг порталыг онох үед хүрээний доторх 6 ягаан дөл унтарч портал идэвхгүй болох ч гэлээ хүрээ нь болсон хар шилнүүд яах ч үгүйэ. Хамгийн энгийн нэгэн арга гэвэл та ердөө хүрээний нэг хайлмал хар шилийг алмазан ёотууны тусламжтайгаар хагалж авахад л хангалттай.

Ноён Нотч энгийн ертөнцөд буй тамын порталын ойролцоо Гхастуудыг үзэгдүүлэх талаар ярьж байсан ч , Жеб-ийн сэтгэлд нийцээгүй тул энэ яриа нь хэрэгжээгүй гэдэг. Тамын юм тамдаа л байсан дээр биздээ, тиймэ хэхэ.

Галт уулын хайлмал хар шилийг гарган авах хамгийн хялбар арга бол ердөө л та лава болон усны харилцан үйлчлэлийг ашиглах явдал юм. Их хэмжээний лаваруу хувин ус цутгаснаар ус лава хоёр барьцалдаж галт уулын хайлмар хар шил үүсэх аятай боломж тохиодог байна. Мөн хэрвээ та, тамруу явж орохдоо өөртөө хувин ус авч орвол магадгүй тамын оронд төөрсөн үедээ түүнээ ашиглаад хар шил гарган авч эргээд энгийн ертөнцдөө хүрэх портал хаалгыг бүтээж бас болох юмшүү.

Энгийн ертөнц болоод тамын хоорон дахь холбоо

PORTALSHIFT1 by KhuseleN

Гаралтын портал хамгийн ойр байгааг нь сонгох болно

Энгийн ертөнц болоод Тамын хоорондын харьцаа нь 1 : 8 байдаг. Өөрөөр хэлбэл тоглогч та тамд нэг блок газарт явбал энэ нь энгийн ертөнцийн 8 блок газартай тэнцэх юм. Мөн Портал хаалганууд маань энгийн болоод, тамын ертөнцөд чухам ямар ямар порталуудтай холбогдсоноо "санадаггүй" тул өөр хоорондоо яаж л бол яаж холбогддог.
  • Оролтын координат дээр үндэслээд мөн X болоод Z тэнхлэгийг ашиглаад гаралтын координатыг тооцоолж болно. (Бутархай тоог ямагт бүхэл болгох хэрэгтэй бөгөөд, 0-тэй ойр байвал өмнөх утга, харин 5-аас дээш бол дараагийн утгыг авна. Жишээ нь : -29.5 нь -30 болохоос биш, -29 болохгүй байх нь), одоо 8 зүгт хуваах хэрэгтэй. Үүнийг дараах псевдо кодоор тодорхойлж болно :
PORTALSHIFT2 by KhuseleN

Гаралтын портал нь тайлбарт заасан хэмжээс дотор байхгүй байгаад шинээр үүсэх бол хоосон зайд үүснэ.

{X,Y,Z} => {floor(X) */: 8, Y, floor(Z) */:8}
  • Ямар нэгэн порталруу та ороод гарах бол таны одоо байгаа координат тань өнөөх 1:8 харьцаагаар тооцоологдох бөгөөд гаралтын портал нь дээрх координатын эргэн тойрон 128 радиус-блок газарт байгаа порталыг сонгох болно. Хэрэв энэ (257x257x128(өндөр)) эзэлхүүн дотор олон портал олдох юм бол хамгийн ойрыг нь л сонгох болно.

жич : дээрх томъёололд нэг радиус-блок гэдэг маань (??x??x??) гэсэн эзлэхүүн бүхий том багана байх бөгөөд 128 радиус-блок маань өөрөөр хэлбэл 128x(257x257x128) бүхий асар том газар нутгийг хамарч байна.

  • Хэрвээ дээрх радиус дотор идэвхитэй портал байхгүй бол тухайн тооцологдсон координатын эргэн тойрон 16 радиус-блок газарт (33x33x128) гаралтын портал автоматаар үүс буй болно. Мэдээж хэрэг хатуу гадаргуу дээр.
  • Хэрвээ гаралтын тэр координат хэсэгт (257x257x128) газарт идэвхитэй портал байхгүй байгаад мөн, (33x33x128) газарт хуурай, хатуу гадаргуу байхгүй тохиолдолд Y тэнхлэгийн дагуу (70-аас 118 хооронд) нарийн тооцоолол гарах бөгөөд хамгийн ойр газрын гадаргуугаас портал хүртэл бүх боломжит замыг тооцоолж, агаарыг хүртэл хатуу блок (чулуу, мод, шороо) болгон хувилгана. Гэхдээ ийм тохиолдол тун ховор юм шүү.


үргэлжлэл бий ....

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.