Wikia

MinecraftgameZ Wiki

Тахиа - Chicken

Comment1
127pages on
this wiki

2 Зүрхтэй 2х1х1 хэмжээтэй зайтай газар өвсөн дээр төрнө. Үхэхдээ Өд, Түүхий тахиан мах, Шарсан тахиан мах(шатаж үхсэн үед)Өндөг(амьд байхдаа)

Тахиа - ChickenEdit

Тахиа бол анх Alpha дээр гарч ирсэн аюулгүй моб юм. Тэдний гол үүрэг нь тоглогчийг өндөг, тахиан мах, мөн нум сум хийхэд маш хэрэгтэй өдөөр хангах юм. Тэд 0.875 блок өндөр 0.5 блок өргөн 0.8125 блокын урттай.

Зан араншинEdit

Тахианууд ямар ч зорилгогүй хаашаа ч хамаагүй явдаг. Тэдний зам олох чадвар нь маш сайн байдаг. Тэд харанхуй орчноос гэрэлрүү тэмүүлж, хашигдсан бол байн байн үсэрч зугтахыг оролддог. Beta-с хойш тэд хамгийн их тааралддаг мобуудын нэг болсон. Тахианууд ихэвчлэн ганцаараа төрдөг ч зарим үед 2-6 аараа төрөх нь байдаг. Тахианууд нь өндөг гаргадаг. Өндгийг бялуу хийхэд хэрэглэж болно. Эсвэл шидэж болно. Тахианууд дунджаар 7 минут тутамд 1 өндөг гаргадаг.

Дүр төрхEdit

Тэд жижиг цагаан бие, далавчтай, шар хошуутай, улаан сахал шиг зүйлтэй. (би яг юу гэдгийг нь мэдэхгүй)

Тривиа(жижиг сажиг зүйлс)Edit

Тахианы өндгийг шидэхэд 1/8 д нь тахиа гарах боломжтой. Тэд унахадаа ямар ч зүрх алддаггүй. Учир нь тэд унахийнхаа өмнө далавчаа дэвэж маш удаанаар газар буудаг. Хэрвээ тахиаг үхэхдээ арагшаа түлхэгдэн үсэрвэл цогцос нь газар унахынхаа өмнө мөн далавчаа дэвэх хөдөлгөөн хийнэ. 1.8-с өмнө тахиа зөвхөн өд өгдөг байсан. Тахиаг шатааж алвал шарсан тахианы мах гарч ирнэ. Тахиа бол жижигээрээ 2т ордог моб юм. ( 1т жижиг слайм, 3т агуйн аалз) Тахиануудыг маш жижиг оржинд хоривол тэд өөрсдөө үхэж эхэлдэг. Учир нь тэд бие биенээ шахсаар байгаад хананд оруулж алдаг. Хэрвээ тахианы өндгийг шилэн хавтанлуу шидвэл тэд заримдаа шилний цаана төрдөг. Тахиаг хүмүүс сэлж чаддаг чадвар мөн өргөн шар хошуунаас нь болж нугас гэж боддог. Дэгдээхэй нь нас бие гүйцэхэд 20 минут ордог.

ЗурагEdit

  • 120px-Minichicken.png 2 тахиа дэгдээхэйтээгэй байна.

120px-Captured chickens.jpeg Баригдсан тахианууд.

Around Wikia's network

Random Wiki