FANDOM


Тоосгон Блок
Brick (Block) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Тэсрэлт даах утга

30

Анх гарч ирсэн

Survival Test 0.26 / Alpha 1.0.11

ID дугаар

dec: 45 hex: 2D

Тоосгон блокны хувьд гоёл чимэглэл болоод барилгын материалын хэлбэрээр ашиглагддаг. Ялангуяа ил зуух хийхэд үнэхээр тохиромжтой бөгөөд нүдэнд дулаахан байдал нь өөрийн эрхгүй таны гэрт өнгө жавхаа нэмж, гадна талаас байшинг тань дулаахан бас бат бөх мэт харагдуулах шидтэй. Байгаль дээрээс түүнийг дангаар нь олж чадахгүйэ. Зөвхөн шавар-ыг цуглуулаад, зуух-нд хийж нүүрс-ээр өрдөж өгснөөр тоосго гарган авах ба эдгээр тоосгоноос 4 ширхэг байхад л тоосгон блоктой болнодоо хө. Нэгэнт газарт суурилуулсан тоосгон блокыг авах болбол ёотуу-гаар авна уу, хэрвээ өөр зүйлээр авах гэж оролдвол юу ч гарч ирэхгүй байж мэднэ шүү. Мөн их удаан "эвдэрдэг" тул заримдаа танд төвөгтэй санагдаж мэдэх л байх.

Нэгэнт тоосгон блок гарган авсан бол эргээд тоосгон блокноос тоосгонууд гарган авах боломжгүй гэдгийг анхаарна уу. Тэгээд ч тоосгонуудын хувьд тоосгон блок хийхээс өөр хэрэглээ байхгүйшүүдээ.

Урлахуй

Найрлага Оролт => Гаралт
Тоосго x4 CRAFTINGBRICKBLOCK by KhuseleN

Хэрэглээ

Доорх материалууд нь Бета 1.8 шинэчилэлээр нэмэгдсэн байна.

Нэр Найрлага Оролт => Гаралт
Тоосгон шал Тоосгон блок x3 CRAFTING Brick Slab by KhuseleN
Тоосгон шат Тоосгон блок x6 CRAFTING Brick Stairs by KhuseleN

Мөн тоосгыг хамгаалалт болгон ашиглах нь элбэг байдаг шүү. Учир нь түүний тэсрэлт даах утга нь 30 юм.

Түүх

  • Тоосгон блокнууд маань хамгийн анх 30px-Brick (Block)-Pre Alpha 1.0.11 by KhuseleN ийм буюу тод улаан өнгөтэй байсан бол Бета 1.7-оос хойш 30px-Brick (Block)-Pre Beta 1.7 by KhuseleN одоогийн энэ төрхөө олжээ.
  • Мөн Бета1.9 Pre-release 5 -аар texture буюу гадна хээ нь үл ялиг өөрчилөгдсөн байна.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.