FANDOM


Sky by KhuseleN

Тэнгэр

Тэнгэр нь хаа сайгүй орших бөгөөд хэрэв та ангид ертөнцөд аль эсвэл агуйн мухарт, газрын гүнд нуугдаагүй л бол тэнгэрийг хаана л бол хаана, хэзээ л бол хэзээд харах боломжтой.

Агаар

Тэнгэр буюу агаар нь нэг ойлголт юм. Харин блокон ертөнцийн маань хувьд агаарыг нэгэн төрлийг блок хэмээн үзэж болно. Нүдэнд үзэгддэггүй, гарт баригдахгүй бас олборлон авч болдоггүй тийм нэгэн блок юм. Гэхдээ нэг хэрэглээ бий. Усан дор, далайн ёроолд шумбаж буй таны хувьд усан дор удаан хугацаагаар байрлахад агаар хэрэг болно. Жижиг бөмбөлөгүүд усан дор үүсч дээш хөвөх бөгөөд энэ бол таны амнаас гарч буй агаар юмшүүдээ.

Нар мандаж байгаа, шингэж байгаагаас хамаарч тэнгэрийн өнгө өөрчилөгдөх болно. Харин бороо болоод цасны тухайд гэвэл үүлтэй холбоотой. Ингээд үүлийг танилцуулъя.

Үүл

Үүлний талаарх дэлгэрэнгүй мэдээг эндээс уншаарай : Үүл

Хоёр янзын үүл бий. 2 хэмжээст мөн 3 хэмжээст. Мэдээж хэрэг 2 хэмжээст үүлний хувьд гэвэл хавтгай харагдах болно :) Анх ийм л байсан. Харин infDEV-ээс хойш 3 хэмжээст болжээ. Ингэснээр үүлнүүд маань тун бодьтой бас их гоёмсог харагдах болсон юм. Гэхдээ та тоглоомын тохиргоо дотроос "fast/fancy" тохируулгыг өөрчилснөөр үүлний харагдах хэв байдлыг сольж бас болно. Харин Бета 1.9 Pre-Release 5 -аар бүр үүлнүүдийг харагдахгүй, алга болгох боломжтой болжээ.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.