FANDOM


Тэсрэгчид - энэ бол манай блокон ертөнцийн хамгийн аюултай дайснуудын нэг нь юмшүү. Хүнтэй чацуу өндөртэй, ногоон өнгөтэй энэ амьтанд ойртох юм бол ТЭСРЭХ БОЛНО !!! Тиймээс л аюултай гээд байгаа юм. Мөн Араг ясан харваачид, Зомби нар болоод Эндермен-үүдийг бодвол тэд нарны гэрэлд шатдаггүй бөгөөд өдөр шөнийн аль ч цагт явж байдаг онцлогтой. Гэрэлтэлтийн түвшин 7 үед тэд төрөх болно.

Зөвхөн тоглогчийн биенд бус ялангуяа байшин барилга болоод байгаль орчинд үнэхээр хор хөнөөлтэй амьтан шүү. Мөн тэсрэгчид алдартай гэж жигтэйхэн, бараг л MineCraft-ын гол "баатар", мөн нүүр царай нь болжээ.

ХэрэглээEdit

Түүнийг хөнөөснөөр 0-2 ширхэг дарь унах болно. Ингэснээр та ТНТ тэсрэх бодис хийх боломжтой болношүүдээ.

Хөгжмийн ПянзнуудEdit

Сонирхолтой шүү. Хэрвээ та тэднийг араг ясан харваачдаар хөнөөлгөх юм бол хөгжмийн пянз гарч ирэх болно. Та тэсрэгчийн амьний 90%-ыг багасгаад үлдсэнийг нь харваачид үлдээж болно. Ялгаагүй пянз гарч ирнэдээ хө. Хамгийн сайн арга бол тэсрэгчийг төмөр илдээр хоёр удаа, нүцгэн гараар гурван удаа цохисны дараагаар түүнийг дагуулж явсаар араг ясан харваачийн суманд онуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг нэг харвуулаад л тэсрэгч үхнэ, харин та пянзтай болно. Хэхэ, гол нь хоцроод дэлбэрчихэв, аль эсвэл харваачид намнуулж орхив. Цэнэглэгдсэн Тэсрэгчид ч мөн адил пянз унагаадаг.

Шинж ЧанарEdit

Тэдний дэргэдүүр ойрхон өнгөрвөл тэд дороо зогсоод толгойгоо танруу эргүүлэх болно. Ингээд л таны араас элдэж гарнадаа. Тэр танруу дөхөж ирээд нэг блокын зайтай болмогц яг л хийн шахуурга цоорсон гэлтэй "ЦССССССССссссс" гэсэн чимээ гарах болно. Ингээд түүний ногоон бие нь хөөн томорч, цагаан өнгөтэй болмогцоо 1.5 секундын дараа тэсэрнэ. Шороо юмуу шилэн дээр л гэхээс биш, мэдээж хэрэг тэсрэхийг эс тооцвол тэд ямар ч чимээ анир гаргаддаггүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэлгүй яахвээ, тэднийг тэсрэхээс нь өмнө буюу 1.5 секундын дотор та тэдний дэргэдээс зугтаж амжина. Тэгвэл тэд тэсрэхгүй бөгөөд үргэлжлүүлээд таны араас элдэх болнодоо. Бас усан дотор тэд дэлбэрсэн ч тэсрэлт нь орчныг болон ойрхон буй биетэд ямар ч хохирол үзүүлдэггүй юм шүү.

Гэхдээ түүний тэсрэлтэд өртсөн л бол үхнэ гэсэн үг биш. Тэсрэлтийн голомт хэдэн блокны зайтай байгаагаас шалтгаад таны авах хохирол харилцан адилгүй байх болно.

Мөн тэд таныг шилний араас харж чаддаггүй байна. Тэд нарны гэрэлд шатдаггүй тул болгоомжтой байх хэрэгтэй шүү, магадгүй гэрийн чинь үүдэнд таныг гадагш гарахыг хүлээгээд сууж байж мэднэ. Гэхдээ тэднийг та гар аргаар шатаж бас болно.

ТэсрэлтEdit

Түүний тэсрэлтийн долгион хүч нь, ТНТ тэсрэх бодисноос 25% бага юм. Харин Цэнэглэгдсэн Тэсрэгчдийн хүч ТНТ-ээс 50% илүү бөгөөд жирийн тэсрэгчдээс 2 дахин илүү хөнөөлтэй гэсэн үг.

Тэсрэлтэнд өртсөн орчны блокнууд, эд зүйлс юу ч үгүй болтлоо дэлбэрэх бөгөөд тэдний цөөн хэд нь эргүүлээд авч болохуйцаар үлдэх болнодоо хө.

Цэнэглэгдсэн ТэсрэгчидEdit

Үргэлжлэл бий ....

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.