FANDOM


Түүхий мод
WoodAnimationbyKhuseleN

Олдоц

Маш элбэг

Тархац

Газрын өнгөн давхраа

Тэсрэлт даах утга

15

Дахин хэрэглээ

Суурилуулсан бол эргээд авч болно

Анх үзэгдсэн нь

0.0.14a (2)
Бета 1.2 дээр шинэ төрөл нэмэгдсэн

ID Дугаар

17

Түүхий мод - энэ бол MineCraft-ийн ертөнц дэх хамгийн элбэг материалуудын нэг нь юм. Байгальд ургасан ургаа модноос эдгээр блокнуудыг гараар болон сүхээр огтолж авах боломжтой. Хамгийн анх МайнКрафтын Альфа 0.0.14a хувилбараас эхлээд л үзэгдэж эхэлсэн төдийгүй бүх төрлийн багаж зэвсэг болоод бусад олон хэрэгслийн орцонд орсон тун хэрэгтэй материал болжээ. 2011 оны 1 сарын 13-нд гарсан МайнКрафтын бета 1.2 хувилбараас хойш хус мод, хар мод шинээр нэмэгдсэн байна. Эдгээр дундаас хус модыг хамгийн ховор тохиолдох бөгөөд хар модны хувьд сэрүүн бүсийн ой тайгад олноор оршино.
Log Mod by KhuseleN

Түүхий мод байгаль дээр ...

Энгийн модны хувьд маш элбэг байдаг тул эрж олоход төдий л хугацаа, хүчин чармайлт шаардахгүй юм шүү. Модыг авахдаа гараар бус сүхээр огтлон авбал илүү хурдан байх болно гэдгийг анхаарна уу. Мөн мод нь газар доор ургахгүй, зөвхөн өнгөн хөрсөн дээр ургадаг гэдгийг санаж, газрын гүнд уурхайдахаасаа өмнө модыг сайтар бэлтгэж авах хэрэгтэй.

Мөн мод нь шатамхай материал тул ил галаас аль болох хол байлгах хэрэгтэй. Сервер дээр хорлон сүйтгэгчдийн анхаарлыг хамгийн эхэнд татдаг зүйл нь мод болоод хонины ноос гэдгийг анхаараарай. За тэгээд нэг блок түүхий модноос 4 ширхэг бэлтгэгдсэн модыг гарган авах боломжтой бөгөөд, бэлтгэгдсэн модноос 4 ширхэг жижиг савааг гарган авах болно.

Түүхий модыг боловсруулах нь.

Оролт => Гаралт
ANIMATEDLOG by KhuseleN

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.