FANDOM


ENDERWORLD2(out) by KhuseleN

Ертөнцийн Төгсгөл = Эндерменүүдийн Нутаг

Ертөнцийн Төгсгөл => Товчхон дүгнэж хэлбэл, энэ бол Эндермэн-үүдийн гэр болсон газар юм. Яг л тамын орны адилаар тийш нэвтрэх хаалга ангид байрлах бөгөөд газарзүйн тогтоц нь тун өвөрмөц. Өнгөн давхарга нь бүхэлдээ цагаан гантиг чулуунаас тогтсон байх бөгөөд хаа сайгүй галт уулын хайлмал хар шил бүхий цамхагууд сүндэрлэж байдаг байна. Нарны гэрэл гэж үгүйэ, маш их харанхуй бүрхэг газар байх болно. Хэрвээ та өөрийн ёотууг шидэт ширээний тусламжтайгаар тарнидаагүй л юм бол яагаад ч цагаан гантиг чулуунуудыг олборлон авч чадахгүйд хүрнэ. Олборлож авлаа гэхэд харин оронд нь боловсруулагдсан чулуу гарч ирэх вий. Тэгэхээр цагаан гантиг чулууг та өөрийн болгож чадахгүй нь байнашүүдээ. Яахав ОПЕРАТОР эрхтэй хүмүүс авч болох л байх.

Мөн энд ясны нунтгаар бордохгүй л юм бол ямар ч ургамал ургахгүй бөгөөд цаг, луужин, газрын зургийн аль нь ч ажиллагаагүй болох нь сонирхолтой. Цаг нь өдөр шөнө алин болж байгааг зааж чадахгүйд хүрэх бол луужин таны төрдөг газрыг бус огт өөр зүгийг зааж эхэлнэ. Хөрс шороог тавиад үр тариа, модны мөчрийг суулгах авч төд удалгүй хаашаа орсон нь бүү мэд алга болох нь элбэг.

Хамгийн гайхалтай мэдээж хэрэг тэнд Эндерменүүд үй олноор байх бөгөөд, тэднээс гадна аварга том луунууд Эндерийн гэр болсон Ертөнцийн Төгсгөлийн огторгуйд эргэлдэх болно !!!!

Ертөнцийн төгсгөлрүү аялсан нь

ENDERPORTAL(out) by KhuseleN

Цайзын балгас доторх нууц гарц

Тийш явахын тулд танд доод тал нь 12 ширхэг Эндермений сувд хэрэг болно. А харин эндерменүүдийг хаанаас олохоо та мэдэж байгаа тиймүү, тэд МайнКрафт ертөнцийн хаа сайгүй явж байдаг юм. Зөвхөн шөнийн цагт шүүдээ, харин өглөө болж нар мандмагц тэдний бие нарны гэрэлд шатаж, үнс нурам болон замхрах болно.
ENDERPORTALACTIVATED(out) by KhuseleN

Идэвхжсэн Портал

Хоёрдугаарт гэвэл танд тамруу явахад хэрэгтэй Тамын Гарц хэрэг болно. Үүнийг хийхийн тулд доод тал нь 10 ширхэг галт уулын хайлмал хар шил байх ёстой. Ингээд тамруу явж орсон бол та нэг их удаан аялалгүйгээр Тамын Орны Цайзыг олно гэдэгт итгэлтэй байна. Тэрхүү ордны хонгилуудаар Блэйз хэмээх мангас явж үзэгдэх бөгөөд тэднээс 6-г нь устгаад Галт Савааг авах хэрэгтэй. Ингээд Галт Саваагаа зорж жижиглээд нунтаг болгоорой. Одоо та эргээд тамын ертөнцөөсөө гарч жирийн ертөнцөд ирэх хэрэгтэй болж байна.

Ингээд эндерменийг хэрхэн устгах нь мөн хайлмал хар шилийг газрын гүнээс олборлодог хэрэг үү эсвэл гар аргаар лаваруу ус цутгадаг санж уу энэ бол таны хэрэг. А харин дээрх Ертөнцийн Төгсгөл буюу Эндерменүүдийн ертөнцөд хүрэх цорын ганц зам нь эртний Цайз Бэхлэлтүүдийн балгасанд бий. Нэмж анхааруулахад нэгэнт Ертөнцийн Төгсгөлд хүрсэн бол танд байгаа ЭндерМений нүднүүд алга болох учир тийш нэвтрэхээсээ өмнө орхих хэрэгтэй.

Нээрэн тийм, өнөөх эндерийн нүднүүдийг хийхийн тулд эндерийн сувдан дээрээ, Блэйзээс унасан галт савааны нунтгийг цацах хэрэгтэй. Ингэснээр Эндермэний нүд үүсэх болно.

Ингээд та Цайзын балгасанд явж орсон бол эндээс Эндерийн ертөнцрүү явж орох нууц хаалгыг олох хэрэгтэй болнодоо. Тэнд, нууцлаг нэг тасалгаанд нь 12 цагаан гантиг чулуун дээр суурилуулсан 12 ногоон оньсон түгжээ байх бөгөөд тэнд 12 нүдээ байрлуулснаар Эндерийн гэр болсон Ертөнцийн Төгсгөлрүү явахад бэлэн болж байгаа хэрэг.

Нэмж сануулахад, тийшээ нэг л явж орсон байхад гарна гэж байхгүй бөгөөд зөвхөн Нэг тоглогчийн "Survival" горим дээр, харин олон-тоглогчийн горимд бол оператор биш энгийн тоглогчид орох боломжтой гэсэн сураг байна.

Түүх

Хамгийн анх Ертөнцийн Төгсгөлийг "Sky Dimensions" буюу "Тэнгэрийн Заадас" хэмээн нэрлэх гэж байжээ. Тэнд яг л жирийн ертөнц дээрх шиг блокнууд мөн ургамал амьтад байх бөгөөд гол ялгаа нь гэвэл тэнгэрт хөвдөг асар том эх газар, арлуудаас тогтох байжээ. Дараад нь Тэнгэрийн Заадсыг Эндерменүүдийн ертөнц болгохоор болсон бөгөөд "Far Land" буюу "Алс холын Газар" нэртэй болгожээ. Үүнтэй нь холбогдуулаад тоглогчдын зүгээс ноён Нотч-д хандаж Эндерменүүдийг "FarLanders" = "Алс газрын Иргэд" болгож өөрчилөх тухай хүсэлт их ирсэн байна.

Ингээд эцэст нь энэ газрыг "The End" буюу "Ертөнцийн Төгсгөл" хэмээн нэрлэжээ. 2011 оны 10 сарын 13-нд бета 1.9 -ийн 4-р урьдчилсан хувилбар нь гарсан бөгөөд энд энэ ертөнцийг багтаажээ. Үүнийг Нотч гуай Twitter дээрээ "raqreqentba" гэж танилцуулсан бөгөөд ROT13-аар тайлж уншвал "enderdragon" гэсэн үг гарч иржээ.

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Батхишиг
Дахин засварласан : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.