FANDOM


Хайрга
Gravel by Khuslen

Тэсрэлт даах утга

3

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Онцлог

Гулсамтгай (элс шиг)

Анх гарч ирсэн

Classic 0.0.14a

ID дугаар

dec: 13 hex: D

Хайрга нь харьцангуй олдоц сайтай блок юмшүү. Ихэвчилэн далайн ёроолд болон газар дор байдаг бөгөөд газрын гадаргуу дээр ил байх нь ч бий. Мөн NPC суурин-д зам болон хэрэгдлэгдсэн ч байдаг. Тамын орон-д хүртэл байдаг гээд боддоо. Өөр нэгэн сонирхолтой баримтаас үзвэл 1 ээс 111 хүртэлх давхаргад, чулуу-нуудын завсар байрлах хайрганууд 3.29%-ийг эзэлдэг юм байна.

Яг л элс шиг гулсамтгай. Тиймээс ямар нэгэн нүхийг бөглөж битүүлэхэд туйлын тохиромжтой юм шүү. Харин гэхдээ хэзээ ч битгий хайргыг хөшөө дурсгал эсвэл байшингийн хана барихад ашиглаарай. Учир нь хэн нэгэн тоглогч очоод сууринаас нь ганцхан блок авахад л давхарласан олон хайрганууд бүгд доош нэг нэг блокоор гулсах болно. Хэрэв тэдэн дээр бамбар зоосон байлаа гэхэд бамбар тань үгүй болно.

Мөн хайрганаас цахиур чулуу гарч ирдэг. Ийм чулуу гарах магадлал 10% байдаг байна. Хэрэв цахиур гарч ирэхгүй бол та өөрт байгаа хайргаа дахин газарт байрлуулах мөн авах замаар уг чулууг гарч ирэх хүртэл энэхүү үйлдлээ давтаж болно. Харин цахиур гарч ирсэн үед хайрган блок биш зөхөн цахиур чулуу л унах болнодоо хө. Цахиур чулууны тусламжтайгаар сум болон асаагуур-ыг хийдэг байна.