FANDOM


Хөвдөт Чулуу
Moss Stone by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Тэсрэлт даах утга

30

Анх гарч ирсэн

Survival Test 0.26

ID Дугаар

dec: 48 hex: 30

Яг л боловсруулсан чулуу шиг. Ялгаа нь гэвэл хагархай завсраар нь хөвд ургасан байдагт оршино. Энэхүү чулуу нь Survival Test-ээр хамгийн анх танилцуулагдсан бөгөөд түүнийг гар аргаар хийх боломжгүй юм. Харин хаанаас олох вэ гэвэл эхлээд та газар доорх нууц шорон-г олох хэрэгтэй болнодоо хө. Учир нь шоронгийн хана, туургыг хөвдөт чулуугаар хийсэн байдаг байна. Нэг шоронгоос гэхэд л 20-68 хүртэлх хөвдөт чулууг цуглуулах боломжтой юм шүү.
Mossy Cobblestone Floor by KhuseleN

Нууц шоронг гэрээ болгосон байгаа нь :)

Мөн сайтар ажиглавал өнгө нь өөр болохоос хөвдөт чулууг тамын хөрстэй адилхан хэв загвартай байгааг ажиж болно. NPC суурингууд-ын хувьд хөвдөт чулуунуудыг ашигласан байх нь элбэг. А харин хэрэглээний хувьд гэвэл та хөвдөт чулуунуудыг гоёл чимэглэлийн хэлбэрээр, мөн барилгын материал болгож л ашигланадаа.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.