FANDOM


Цаг
CLOCK (in) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Эдэлгээ

Хязгаар үгүй

ID дугаар

dec: 347 hex: 15B

Цагнууд ер нь бол луужинтай тун төстэй шүү. Ялгаа нь гэвэл тэд зүг чиг заадаггүй, харин өдөр шөнийн алин болж буйг танд хэлж чадна. Авдар дотор байсан ч, таны халаасанд байсан ч, мөн газарт хэвтэж байсан ч цаг нь тоглогч бүрт адил харагдах бөгөөд хэвтээ тэнхлэгийн дагуу өдөр шөнө хэрхэн солигдож буйг заах болно.

2010 оны 10-р сарын хамгийн сүүлчийн өдөр буюу "Сүнсний Баярын Өдөр"-ийн шинэчилэлээр цаг маань нэмэгдсэн бөгөөд хэрэглээний хувьд гэвэл ялангуяа таныг уурхайн гүнд хэдэн арван минутаар малтлага бас олборлолт хийж, цаг хугацааны талаарх баримжаагаа алдсан үед тань туслах болно.

Яг л луужингийн адилаар цаг нь тамын оронд нэвтэрсэн л бол ажиллагаагүй болдог гэдгийг санаарай :)

Хэрхэн урлах тухай

Найрлага Оролт => Гаралт
Алтан Гулдмай x4 + Улаан Чулууны тоосонцор CRAFTINGCLOCK by KhuseleN

Хэрхэн ажилладаг вэ?

ClockCycle by KhuseleN

Цагны ажиллагаа

Тун энгийн ... цагны заалт нар зөв эргэх бөгөөд өдөр бол мэдээж хэрэг цэнхэр өнгөөр харин шөнө бол сарны дүрс бүхий хар өнгөөр тэмдэглэгдсэн бөгөөд эндээс та үд дунд болж байгаа аль эсвэл үүр цайх, наран мандах бас шингэх зэрэг хугацааг мэдэж авч болох юм шүү.

Мөн таныг тоглоомын үндсэн тохиргооны цэс буюу "Options"-оос Anaglyph горимыг хэрхэн тохируулснаас шалтгаалаад цагны нүүр тод аль эсвэл бүдэг ягаан туяатай болдог байна. Гэхдээ энэ нь тоглолтонд тань онцгой нөлөө үзүүлэхгүйэ.

Өөр арга зааж өгье ...

Dayand Nigt(gal) by KhuseleN

Өдөр ба Шөнө

Хэрвээ танд цаг байхгүй бол, уурхайн гүнд олборлолт хийх явцдаа хэрхэн цагийг тодорхойлох вэ гэвэл :
  • МайнКрафтын ертөнцөд өдөр нь дунджаар 10 минут, харин шөнө 7 орчим минут үргэлжилдэг тул энэ бүхнийг тоолж тооцоолж болно. Мэдээж хэрэг төвөгтэй.
  • Та газрын өнгөн хөрсөнд ойр байвал МОБ-уудын чимээгээр нь өдөр шөнийг ялгаж болно. Тэд олноор дуугарч эхэлбэл шөнө болж буйн илрэл. А харин шатаж эхлэх чимээ гарвал өглөө болж нар мандсаных билээ.
  • Та (F3+F) товчны хослолоор харагдах блокнуудын зай хэмжээсийг тохируулж болох бөгөөд энэхэн хооронд блокнууд дахин шинээр өрөгдөж эхэлдэг тул та нар, сарыг хараад авах боломжтой юм шүү.
  • Мөн (F) товчны тусламжтайгаар манангийн өтгөн, шингэнийг тохируулдаг тул агуйн гүнд байх үед манангийн тохиргоог хийж үзээрэй. Хэрвээ манан гэгээтэй байвал газрын гадаргуу дээр нар тусаж, өдөр болж байгаагийн шинж. Харин гэрэл гэгээ муутай бол мэдээж хэрэг эсрэгээрээ шүүдээ.

Мөн нар сарны зүг чигийг ажиглаж гэрээ олох боломжтой юмшүү. Учир нь тэд зөвхөн нэг л чиглэлд явж байдаг гэдгийг санаарай.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн