FANDOM


Шавар Блок
CLAYBLOCK (in) by KhuseleN

Олдоц

Ховор талдаа

Тархац

Газрын өнгөн хэсэг, далайн эргийн шугам дагуу

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Олборлолт

Хүрзээр

Тэсрэлт даах утга

3

Анх үзэгдсэн нь

Альфа 1.0.11

ID дугаар

dec: 82 hex: 52

Clay(gal) by KhuseleN

Байгаль дээрх шавар

Хөх/саарал өнгийн эдгээр шавар блокнууд нь тун ховор юм шүү. Гэхдээ аз таарвал нэг ололтоор олон тооны шавран блокнуудтай таарах боломж бий. Тархацын хувьд ер нь ихэнхдээ далайн эргийн шугам дагуу, элсний ойр бий бөгөөд мөн нуур, мөрөн голын сав газарт, тэдгээрийн ёроолд байх нь бий. Олдоцын хувьд яг л алт шиг ховорхон талдаа бөгөөд нэг давуу тал нь та газрын гүнээс бус гадаргуу дээрээс хайх юмшүүдээ.

Хайргыг усанд хийж шавар гарган авдаг гэж бодвол та эндүүрч байна. Зөвхөн плагинуудын тусламжтайгаар л энэ үйлдлийг хийдэг юм шүү. Нэг шавар блокноос 4 ширхэг шавар бөмбөг гарч ирэх бөгөөд эргээд 4 бөмбөгөөр блок шавар хийж болно.

Сайтар харж явахгүй бол шавар блокнууд маань чулуунаас нэг их ялгагдахгүй байх шүү. Өнгөний хувьд илүү цайвар бөгөөд элсний хээ буюу texture-ийг ашигласан байдаг.

Тривиа

  • Бета 1.8-аас хойш шаварнуудын олдоц үлэмж хэмжээгээр ихэссэн байна.
  • Бодит амьдрал дээр шавар маань улаан хүрэн өнгөтэй байдаг аж.
  • Та шавар бөмбөгнүүдийг эвлүүлж, шавар блокнуудыг гарган авснаар халаас болоод авдар доторх зайг хэмнэж болно.
  • Мэдээж хэрэг усан дор буй шавар газар дээрхээс хавьгүй удаан хагалагддаг.

Хэрэглээ

Тэгэхээр та 4 ширхэг шавар бөмбөгийг нэг шавар блокноос гаргаж авсан шигээ эргээд 4 шавар бөмбөгөөр 1 шавран блок хийж болно.

Нэр Найрлага Оролт => Гаралт
Шавар Блок Шавар x4 CRAFTINGClay by KhuseleN

Мөн та шаврыг зуух-анд хийн шатааж тоосго гарган авч болно.

Нэр Найрлага Оролт => Гаралт
Тоосго

Шавар + Нүүрс

MELTINGBrick by KhuseleN

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.