FANDOM


Шил
Glass(block) by KhuseleN

Хадгалалт

нэг нүдэнд 64

Тэсрэлт даах утга

15

Анх үзэгдсэн нь

Classic 0.0.18a_02

ID дугаар

dec: 20 hex: 14

Шил нь хэрэглээнийхээ хувьд гоёл чимэглэлийн блокны төрөлд хамаарагдана. Шил маань тунгалаг биет тул нарны гэрэл түүгээр нэвт тусах болно. Мөн эдгээр шилэн блокнуудыг давхарлаж тавьсан үед ар талын шилнүүд нь харагдахгүй тунгалаг болж үзэгддэг бөгөөд ер нь байшин барилга болоод элдэв чамин бүтээн байгуулалтуудыг хийхэд шилийг их хэмжээгээр ашигладаг.

Сайн анхаарч аваарай, бамбар, улаан чулууны утас, гэрэлтэгч хулуу, даралт мэдрэгч хавтан, төмөр зам, ор болоод шат-нуудыг шилэн дээр тавьж болдоггүй юм шүү.

Шилийг гарган авахад тун энгийн. Танд ердөө нэг блок элс байхад л нүүрсний тусламжтайгаар зууханд шатааж түүнийг гарган авна.

Найрлага Оролт => Гаралт
Элс + Нүүрс MeltingGlass by KhuseleN

Шилийг ашиглах нь

Бета 1.8-аар та 6 ширхэг шилэн блокны тусламжтайгаар 16 ширхэг нимгэн шил гарган авах боломжтой болсон шүү.

Харин Бета 1.9 Pre-Release дээр шилэн блокнуудыг ашиглаад лонх шил гарган авдаг болжээ.

Нэр Найрлага Оролт => Гаралт
Нимгэн шил Шил x6 CraftingGlassPane by KhuseleN
Шилэн Лонх Шил x3 CraftingGlassBottle by KhuseleN

Тривиа

  • Survival Test шатан дээр шилэн блокнуудыг маш амархан эвдэлж болдог байснаас гадна, эргүүлээд авч болдог байжээ.
  • Хамгийн анх лава элс хоёрны нийлмэлээс шилэн блокнууд гарч ирдэг байхаар төлөвлөж байлаа.
  • Цахиур төмрөөр шилэн дээр гал ноцоох гэж оролдвол, гал асахгүй ч гэлээ цахиур төмөрний эдэлгээ нь багасах болно.
  • Сумнууд шилийг эвдэлж чадахгүйэ.
  • Хэрэв шилэн дээр ус асгарвал илүү хурдтай бас эрчтэйгээр ойр орчмыг хамрах болно.
  • Шилнүүд нь хамгийн анх арай өөр texture-тайгаар зохиогдож байжээ.
  • Гараар хагалснаас илүүтэй илдээр шилийг эвдэх нь хурдан байдаг байна.

Мэдээг оруулсан : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.