FANDOM


Dungeon(gal3) by KhuseleN

Нууц шорон

Хамгийн анх InfDev-ийн "Seecret Friday Update 2" шинэчилэлээр танилцуулагдсан байна. Ерөнхийдөө энэхүү шорон маань газрын гүнд байх бөгөөд засч янзалсан чулуу-н хана адартай, хөвдөт чулуу-н шалнаас тогтох агаад дотроо хоёр авдар агуулна. Мэдээж хэрэг авдран дотор хамгийн ховор, бүр гар аргаар хийгдэх боломжгүй эд зүйлс хадгалагдаж байдаг байна. Гэхдээ шоронг хамгаалалтгүй гэж бодвол та эндүүрч байна. Түүний нууцлаг байдал, эрж олоход төвөгтэй байрлал нь түүний бас нэгэн хамгаалалт болохоос гадна дотроо араатан амьтад төрүүлдэг төмөр тортой байдаг аж.

Тэгэлгүй яахав, та энэ торыг эвдсэнээр араатнууд энэ газарт дахиж төрөхөө болино. Гэхдээ төмөр торыг та цуглуулж чадахгүй бөгөөд сэргээгддэггүй блок юмшүү. Харин хөвдөт чулууны хувьд ганцхан энэ нууц шоронд л байх бөгөөд гар аргаар хийх боломж үгүйэ.

Ерөнхий шинж

Шоронгийн тасалгааны хэмжээ нь 5х5, 5х7 мөн 7х7 квадрат талууд бүхий куб хэлбэрийн эзлэхүүнтэй байх нь бий. Эргэн тойрон зассан чулуу болоод хөвдөт чулуугаар хана, адар болоод шал нь бүрдэх аж. Ихэвчилэн 1-2 авдар бий бөгөөд араатнууд төрүүлдэг төмөр тортой.

Зарим ховор тохиолдолд шоронгууд нь бүр газрын өнгөн давхарга дээр байдаг юмшүү. Мөн заримдаа дотор нь ямар ч авдар эсвэл төмөр тор байхгүй байх нь ч бий. Бүр ховор завшаан таарч магадгүй та нэг дор нийлсэн хоёр тасалгааг олж бас болох л юм. Төмөр торноос гарах араатнуудын хувьд ихэвчилэн зомби нар байх бөгөөд төмөр торыг эвдэхээс нааш хязгааргүй гарч ирэх болно. Бүр нарийн тооцоог танд харуулахыг минь зөвшөөрвөл, төмөр торноос араатнууд төрөх магадлал :

  • Зомби => 50%
  • Араг яснууд => 25%
  • Аалз => мөн 25% байдаг байна.

Авдар доторх эд зүйлс

Нэр Магадлал Тоо ширхэг
Эмээл 45 (80%) 1
Төмөр гулдмай 45 (80%) 1-4
Талх 45 (80%) 1
Улаан Буудай 45 (80%) 1-4
Дарь 45 (80%) 1-4
Аалзны шүлс 45 (80%) 1-4
Хувин 45 (80%) 1
Алмаз чулуу 110 (10%) 1-4
Какаоны шош 225 (8%) 1
Улаан Чулуулгийн Тоосонцор 110 (10%) 1-4
Пянз 225 (8%) 1
Алтан алим 225 (8%) 1

Энэхүү мэдээллийг MineCraft-ын эх кодноос нь авсан болно.

Арга зааж өгье

  • Хэрвээ таны компьютерийн хүчин чадал аль эсвэл интернет хурд сул байгаа үед энэ арга илүү үр дүнтэй. Та манангийн тохиргоо хийдэг "F" болоод зай тогтоогч"F3" товчнуудын тусламжтайгаар МайнКрафт ертөнцийн блокнууд дахин өрөгдөж эхлэх тэр агшинд шоронгуудын газрын гүнээс олж харах боломжтой. Ялангуяа 16 блок ойр байгаа үед ямар ч асуудалгүй харагдах болно.
  • Өөр нэг арга гэвэл сонсох. Уурхайн гүнд малтлага хийж байх явцад тань ойр хавьд араатнууд дуугаран, хүрхэрч ихэлбэл магадгүй энэ шорон байж болох юм шүү.
  • Нэг нэгэнрүүгээ шилждэг плагинуудын коммандын туслажтайгаар огцом нэг газраас алс холын нөгөө хүнрүү шилжих үед ертөнцийн блокнууд дахин өрөгдөх гэж багагүй хугацааг алдах болно. Энэ хооронд хэрэв та азтай хийгээд соргог байж чадвал шоронг олж болох л юм.
  • Заримдаа таныг явж байх үед тань гэнэтхэн асар том нүх, эсвэл тунгалаг болсон блокнууд таарч мэднээ. Энэ бол ид шид биш, харин Chunk хэмээх нэгжийн алдаа юм. Үүнийг ашиглаж яагаад болохгүй гэж.
  • Төмөр торноос гарах араатнуудыг та тулалдалгүй хялбар аргаар устгаж болно. Лава цутгаж болно, усанд урсгаж болно. Мөн газрын өнгөн давхаргатай ойр бол нарны гэрэл оруулж болох юм шүү.
  • Төмөр торнуудыг устгалгүй эвтэйхэн гэгч нь авдрыг хоослохыг бодоорой, хэрвээ танд зэвсэг байхгүй эсвэл бага цустай болшүүдээ. Тухайлбал авдар ойр байгаа ханыг нөгөө талаас нь нүхэлдэг ч юмуу.
  • Авдрыг хоослох хамгийн хурдан арга бол авдрыг эвдэх явдал. Ингэснээр доторх бүх эд зүйлс асгаран гарч ирэх бөгөөд түргэн хугацаанд цуглуулж болно шүү. Хэрвээ таны халаас дүүрээгүй л болшүүдээ.

Тривиа

  • Dungeon(gal) by KhuseleN

    Авдар үгүй шорон :)

    Шоронруу орох хаалга гэж бараг л үгүй шүү. Мөн шоронгууд нь агуйтай мөн мартагдсан уурхайн хонгилуудтай холбогдсон байх нь элбэг.
  • Хэрвээ шорон анх генерац хийгдэх үедээ дээвэргүй байхаар хийгдсэн бол, а энэ нь ялангуяа цөл нутагт таарах юм бол, элс нурж орж ирээд шорон наранд ил гарсан байх нь элбэг шүү.
  • Та "dungeon" гэдэг seed-ээр шинэ ертөнц үүсгэвэл (150, 250) координат дээр гарцаа байхгүй шоронтой таарах болно.
  • Мөн зарим тохиолдолд далайн эрэг хавьцаа шоронгууд нь олноор байдаг байна. Тэрбүү хэл усанд автсан байх нь бий.
  • Шоронгийн ойролцоо газар тоглогчид төрөх явдал бишгүй байдаг аж.
  • Шоронгийн хөвдөт чулуун шалан дээр мөөг ургасан байх нь бий.
  • Шоронд төмөр тор байхгүй байх явдал бий бөгөөд тун ховор тохиодог аж.
  • Заримдаа шоронгууд газрын хамгийн доод түвшинд байх бөгөөд, болгоомжтой байхгүй бол хөвдөт чулуун шалны дор Огт Оргүй байхвий.
  • Мөн ховор тохиолдол, заримдаа шоронгуудад шал гэж байхгүй байх бөгөөд төмөр торнууд агаарт тогтсон байдаг байна. Мэдээж хэрэг төрсөн амьтад доош унах магадлал өндөр юм. Энэ бичлэгээс үзээрэй.
  • "Peaceful" горим дээр тоглож байх үед, шоронгийн хананы цаанаас араатнууд хүрхрэх нь дуулддаг байна. Харин очиж харвал мэдээж байхгүй байх нь дамжиггүй.
  • Dungeon(gal2) by KhuseleN

    Газрын өнгөн хэсэгт ил гарсан шорон

    Хэрвээ шоронгууд нь хоёр "chunk"-ийн дунд генераци хийгдвэл ханагүй ч юмуу, эсвэл шал, адар үгүй болох бөгөөд шорон төрхөө алдсан байх нь элбэг.
  • Мөн шоронгууд маань, мартагдсан уурхай болоод, бүр цайзын балгас дотор хүртэл бий болдог байнашүү.
  • Заримдаа бүр гурван ч шорон нэг дор байрлаад, нийт 6 авдар тэнд бий бөгөөд асар олон тооны араатнууд хамгаалж байх нь ч байдаг аж. Мэдээж хэрэг энэ бол маш ховор тохиолдол юм шүү.

Галлерэй

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.