FANDOM


Шороо
Dirt png by KhuseleN

Олдоц

Маш элбэг

Тархац

Хаа сайгүй

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Тэсрэлд даах утга

2.5

Анх үзэгдсэн нь

Pre 0.0.9a (2)

ID дугаар

dec: 03 hex: 03

MineCraft тоглоомын түүхэн дэх хамгийн анхны блок гэдгээрээ онцлог юм шүү. Бүх зургаан тал нь адил texture буюу загвартай бөгөөд хамгийн элбэг блок билээ. Гар аргаар түүнийг авахад их амархан эвдэгддэг бөгөөд ТНТ болоод Тэсрэгчдийн нөлөөнд хамгийн амархан өртдөг байна. Тархац байрлалын хувьд, газрын өнгөн хэсэг буюу өвс болоод цаснаас доогуур, мөн чулуун давхаргаас дээгүүр байрлана.

Ихэвчилэн түүнийг хэсэгхэн зуурын гэр, байшин, хамгаалалт барихад хэрэглэдэг байна. Хэрвээ шороон блокыг та өвсөн блокнуудын дунд байрлуулбал, гэрэлтэлтийн түвшин 4 үед шороо маань тун удахгүй өвсөн блок болон хувирах болноо.

Хүрз-ийг ашиглавал шороог илүү хурдан эвдэх боломжтой бол хадуур ашиглаад та энгийн шороог үржил шимт хөрс болгож болно. Ингэснээр дээр нь үр суулгаж жимс ногоо тарих боломжтой болно.

Шороон блокнуудыг ямар нэгэн эд зүйлс урлахад ер ашигладаггүй бөгөөд ямар ч итемүүдийн найрлагад ордоггүй байна.

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.