FANDOM


Эмээл
SADDLE (in) by KhuseleN

Эдэлгээ

Нэг л удаа хэрэглэнэ

Хадгалалт

Нэг дөрвөлжинд нэг

Олдоц

Газар доорх нууц шорон

ID дугаар

dec: 329 hex: 149

RIDINGPIG(gal) by KhuseleN

Гахай унаж байна ^_^

Э-мэйл биш эмээл хэхэ. За энэ ч яахав. Тэгэхээр эмээлний тусламжтайгаар та гахай-нуудыг унах боломжтой юмшүү. Бусад мобуудыг бус зөвхөн гахайнуудыг л унах болно гэдгийг анхаарна уу. Үүний тулд та эмээлээ барьж очоод гахайн дээр хулганыхаа баруун товчийг нэг удаа товшиход л хангалттай. Эмээл тань гахайн дээр тохогдох бөгөөд одоо та мөн баруун товчоо ахин нэг удаа дарснаар дээр нь мордох болно. Мөн дахин нэг удаа дарвал гахайнаас буух юм шүү. Эмээлийг гахайн дээр тохсон л бол өнгөрч байгаа юм, учир нь түүнийг буцаан авч болохгүй бөгөөд гахай үхсэн ч гэсэн эмээл тань хамтдаа замхраад алга болох болно. Мөн гахайнуудыг та хүссэнээрээ залж, жолоодож чадахгүйэ.

Эмээлийг 2010 оны 6-р сарын 25-ний өдөр "InfDev" хувилбар дээр оруулсан байна. Харамсалтай нь эмээлнүүдийг урлаж болдоггүй бөгөөд олдоцын хувьд зөвхөн газар доорх нууц шоронд л байдаг юм. Гэхдээ тэдгээр шоронгийн авдарнуудаас харин бусад эд зүйлсийг бодвол эмээл олдох магадлал харьцангуй өндөг юм шүү.

Мөн эмээлтэй гахайны тусламжтайгаар та "When Pigs Fly" хэмээх төвөгтэй Achievement буюу урамшууллыг авах боломжтой бөгөөд үүний тулд эхлээд "Cow Trigger" Achievement-ийг биелүүлсэн байвал зохино.

Тривиа

  • Гахайн дээр сууж явах үедээ та цасан бөмбөлөг болоод өндөг шидсэнээр тэд өндөрт үсэрч, хурдаа нэмэх болно. Гэхдээ ингэснээр та гахайнаас бууна гэдгийг санаарай. Учир нь өндөг болон цасан бөмбөгийг шидэх хулганыхаа баруун товчийг дарах хэрэгтэй болношүүдэ.
  • Хэрвээ уурхайн тэргэн дотор сундалсан гахайтайгаа хамт уурхайн тэргэн дотор суувал ямарч хурдлуулагч зам, аль эсвэл түлшний зүтгүүрийн тусламжгүйгээр таны уурхайн тэрэг хурдалж эхлэх болно.
  • Гахайтайгаа хамт өндрөөс үсэрбэл таны цус бага гүйх болно, газарт буух үед.
  • Гахай унаж байх үедээ хэрэв та блокнуудыг хагалах гэж оролдвол энгийн үеийнхээс илүү удах вий. Яг л усан дор блок хагалж байгаатай адил байх болно.
  • Та сууж яваа гахайгаа хулганыхаа зүүн товчийг дараад цохиж орхивол гахай тань тантай хамт хурдалж, ийш тийшээгээ гүйж эхэлдэг байна.

Мэдээг нэмсэн : Хүслэн

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.