FANDOM


Эндерийн сувд
Ender Pearl by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 16

ID дугаар

dec: 368 hex: 170

Эндерийн сувднууд нь Бета 1.8 шинэчилэлээр нэмэгдсэн юм. Мэдээж хэрэг Эндермен-ий биенээс унах бөгөөд бороотой үед газар дээр, аль эсвэл гүехэн усанд "хэвтэж" байх нь элбэг байлаа. Харин Бета 1.9-өөс хойш тэдгээрийг олох тун хэцүү болсон юм. Учир нь эндерменүүд маань биед нь гэмтэл учирсан даруйд хаашаа ч юм шилжээд алга болчихдог болжээ.

Хэрэглээ

Эдгээр сувднуудыг ашиглаад та шилжих боломжтой !!! Зүгээр л эндерийн сувдыг барьж байгаад хулганыхаа баруун товчийг нэг удаа дарахад хангалттай бөгөөд эндерийн сувд унасан газарт та шилжиж очих болно. Харамсалтай нь таны цуснаас 2.5 HP by KhusleN хасах болнодоо хө. Шилжих үедээ та яг л эндерменүүдийн биенээс цацардаг шиг ягаан туяа цацруулна.

Найрлага Оролт => Гаралт
Блэйзийн нунтаг + Эндерийн сувд CRAFTING EnderEye by KhuseleN

Алдаа

  • Бета 1.9 PreRelease 2 дээр эндерийн сувдыг ашиглаад серверүүд дээр шилжих гэж оролдвол, таныг "hack хэрэглэсэн байна" хэмээн шууд тоглолтын дундаас хөөх болно. Харин PreRelease 3 дээр нь энэ алдаа засагджээ.

Галлэрэй