Тэдний сул тал нь ус. Борооны ус ч бай, голын урсгал ус ч бай уснаас тэд гэмтдэг байна. Харин өглөө болмогц яг л зомби, араг ясан харваачид шиг шатаж үгүй болдог юм.
Бета 1.9 шатны Pre Release 4 хувилбар дээр "Ертөнцийн Төгсгөл" хэмээх шинэ ертөнц буй болсон бөгөөд чухамдаа энэ бол Эндерменүүдийн гэр болсон газар билээ.
Шинж чанар
Түүний ерөнхий шинжүүдийг дээр дурьдсан шүүдээ. Харин одоо "араат"-ны шинжийг нь дурьдъя. Хэрвээ тоглогч та өөрийн чиглүүлэгч буюу crosshair-ийг тэдэнд дээр тогтоож хэдэн секунд болох юм бол тэд танруу дайрч эхлэх болно. Эхлээд хөдлөхөө больж гэнэт зогсох бөгөөд хачин эвгүй дуу чимээ гаргаж, амаа ангайж ирээд л ягаан туяа цацруулсаар шилжиж ирнэ шүүдээ. Тэдэнд мэдэгдэхгүй байхын тулд дор хаяж 64 блок газарт зай барьж явах хэрэгтэй.
Хэрвээ тэдний анхаарлыг татаж, тэд танруу хөдөлгөөнгүй харж байгаа энэ үед хэрэв та хулганыхаа курсорыг ахиад жаахан л хөдөлгөх юм бол тэр танруу дайрч эхлэх болно. Түүний гайхалтай шилжих чадварын тухайд гэвэл 16 блок газарт байгаа байруугаа ямар ч саадгүй шилжиж чаддаг юм шүү. Хэрвээ 16-аас илүү хол зайнд байвал тэд энэ хэмжээнд тулж ирэх хүртлээ гүйдэг байна.
1.9-өөс хойш тэд элдэв чимээ анир гаргахаа больсон тул тэднийг тодорхойлоход үнэхээр төвөгтэй болсон шүү. Гэхдээ харанхуйд гэрэлтэгч тэдний ягаан нүднүүд нь таныг аюулаас холдуулж чадна.
Мөн тэднийг устгах юм бол Эндерийн сувд гарч ирдэг байна.
Тэдэнтэй тулалдах нь
Хэрвээ та эдгээр амьтдад хөөгдөж байгаа үед :
- Та тэдэнтэй тулалдаж болно. Илдээр бас сүхээр , өөр бусад ямар зэвсгээр хэрхэн тулалдах нь таны дур.
- Тэд гэрэлтэгч чулуу, бамбар зэрэг гэрэлтэлтийн түвшин нь 7-оос дээш байдаг гэрэл үүсгэгчидрүү ойртож чадахгүй бөгөөд маш ихээр уурлаж, эргээд хэвийн байдалдаа орж таныг хөөхөө болино.
- Тэдний хамгийн том сул тал нь гэвэл ус. Усыг хэрхэн ашиглаж, түүнийг хөнөөх нь мөн таны мэдэх хэрэг. Танд л гэж зөвлөхөд таны эргэн тойронд ойрхон газарт хэрэв далай харагдвал далайн усруу яваад орчих хэрэгтэй.
- Та хулуун малгай өмссөн үед тэд таныг анзаардаггүй гэнэшүү хө.
- Түүнийг илдээр устгах хамгийн тохиромжтой арга гэвэл хоёр хөлрүү нь тасралтгүй довтлох явдал юм.
Эндерменүүдийн авч чаддаг блокнууд
Дээр хэлсэн шүүдээ, Эндерменүүд тун муугүй шилийн сайн эрс шүү. Нэг л мэдэхэд таны хотыг эргэн тойронд тань сэглээд хаячихсан байхвий. Тиймээс гэрэлтүүлгийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Эндерменүүдийн хувьд зөвхөн өөртэйгээ чацуу түвшний блокнуудыг л авдаг байна. Өөрөөр хэлбэл хөлнөөс толгой хүртэлх 3 блок өндөр бүхий эд зүйлсээс авах юмшүүдээ.
1.8 Pre Release-ээр тэд дараах блокнуудыг авч чаддаг байлаа.
Харин одоо бол (1.9) тэдний сонголт илүү буурсан шүү хэхэ.
Мөн тэд зөвхөн тоглогчдын байршуулсан блокнуудаас гадна байгалийн гаралтай блокнуудыг ч мулт татдаг бөгөөд бүр NPC сууринг ч хоосолж чадна. Ёстой л хэцүүхэн гартнууд шүү. Гэхдээ тэднийг хөнөөлөө гээд гарт барьж яваа блокыг нь эргүүлж авна гэж битгий санаарай. Хичнээн үнэтэй алмаз, алтан блок байсан ч Эндермений хамтаар чигтээ л нөгөө ертөнцрүү үдэждээ.