FANDOM


Өвсөн блок
Grass (block) by KhuseleN

Олдоц

Маш элбэг

Тархац

Газрын өнгөн давхраа

Хадгалалт

Нэг нүдэнд 64

Анх гарч ирсэн

Pre 0.0.9a

ID дугаар

dec: 02 hex: 02

Блокон ертөнцийн хамгийн анхны блокнуудын нэг юмшүү. Газрын гадаргуугийн хамгийн өнгөн хэсэгт байрлах бөгөөд тухайн газрын биом давхраанаас хамаарч өвсний өнгө харилцан адилгүй байдаг байна. Texture буюу хэв загварын тухайд яривал 3 хэсгээс бүрддэг юм. Хамгийн дээд хэсэг нь өвс, 4 хажуу тал нь шороо, мөн доош унжсан бага зэргийн өвс, харин бүр доод тал нь шороо байдаг байна. Хэрэв дээр нь цас тогтсон үед өвсөн блокны хажуу талын texture буюу загварын нь өвстэй хэсэг цагаан өнгөөр солигддог юм.

Түүнийг гараар хялбархан гэгч нь олборлож болно. Гэхдээ хүрз хэрэглэх нь илүү үр дүнтэй байх бөгөөд яг л шороон блокны адилаар түүнийг эвдэх үед шороо гарч ирэх болнодоо хө. Мэдээж хэрэг усан дор байгаа өвсөн блокыг эвдэх хугацаа нь жирийн газар дээрхээс арай удаан байна.

Ургалт

Grass(gal) by Khuslen

Өвст тал

Гайхалтай нь өвсөн блокнууд маань "ургадаг" юм шүү. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн өвсөн блокны дэргэд шороон блок байрлуулах юм бол төдий л удалгүй шороон блокон дээр тань өвс ургах болно. Гэхдээ гэрэлтэлтийн түвшин 9 болон түүнээс дээш үед энэхүү үйл явц явагддаг гэдгийг санах хэрэгтэй. Мөн шил, хашаа, бамбар болоод шахуурга тэргүүтэй тунгалаг мөн нарны гэрэл нэвтрэх завсар зай бүхий блокнуудын доорх шороон блок => өвсөн блокруу шилжих бүрэн боломжтой байдаг.

Харин өвсөн блок дээр ус, лава урсгах болоод мөс тавих, мөн нарны гэрэл нэвтрэхгүй цул блокнуудыг байрлуулснаар өвс нь "үхэж" хоосон шороо ил гарах болно.

Мөн хадуураар дээрх өвсийг нь хадаж өвсөн блокыг => тариа ногоо ургах боломж бүхий үржил шимт хөрс болгож болно.

Хэрэглээ

  • Энгийн номхон амьтад өвсөн блокон дээр "төрдөг" бөгөөд үүний тулд гэрэлтэлтийн түвшин 9 байх хэрэгтэй.
  • Ясны бордоог ашиглаад өвсөн блокон дээр цэцэг болоод өндөр өвснүүдийг ургуулж бас болно.
  • "Creative Mode" буюу "Бүтээлч горим" дээр тэднийг ашиглах боломжтой бөгөөд байшин барилгаас илүүтэй цэцэрлэгт хүрээлэн, байгалийн үзэсгэлэнт дүр зургийг буй болгоход үнэхээр гайхалтай тохирдог байна.
  • Мөн та өвсөн блокон дээр мөөг тарьж болно.

Түүх

Grass(gal1) by Khuslen

Өвсний өнгөнүүд

Өвсөн блокнуудын хувьд боловсруулсан чулуу-нуудын дараагаар нэмэгдсэн хоёрдахь блок юм. Хамгийн анх блокны маань бүх тал нь одоогийн блокны хамгийн дээд хэсэг буюу өвсний загвартай байжээ. Удалгүй үүнийг өөрчилж, хажуу талын 4 тал, мөн хамгийн доод талуудын нь харагдах загварыг сольсон байна. Харин "Halloween Update"-аар биом давхрагууд нэмэгдсэн бөгөөд түүнийг дагаад өвсний өнгөнүүд тухайн биомоос хамаар өөрчилөгдөх болжээ.

Мөн Бета 1.6-аас өмнө өвсөн блокнуудыг хадуураар хадсанаар буудайн үр гарч ирдэг байсан байна. Харин одоо бол эдгээр үрнүүдийг зөвхөн өндөр өвснүүдээс л авах боломжтой. Мөн улаан буудайн ургацын хамтаар.

Тривиа

  • Сонирхолтой нь өвсөн блок нь МайнКрафтын маань үндсэн айкон болсон байна.
  • inDEV хөгжүүлэлтийн үед өвсөн блокнуудыг авдран дотор хадгалах боломжтой байсан бөгөөд ингэснээр өвсөн блокнуудыг нь эвдэхгүй л юм бол ямар ч нөхцөлд "үхдэггүй" болдог байжээ.
  • Survival Test горимд, хонинууд нь өвс иддэг байхаар хийх гэж байгаад больсон байна. Хэрвээ тэд өвс идвэл ноосгүй хонинуудын биед эргээд ноос ургадаг байх байжээ.

Мэдээг нэмсэн : Хүслэн