Өндөг | |
---|---|
![]() | |
Хадгалалт |
Нэг нүдэнд 16 |
Анх гарч ирсэн |
Alpha 1.0.14 |
ID дугаар |
dec: 344 hex: 158 |
Яг л цасан бөмбөгний адилаар түүнийг бас шидэж болох бөгөөд үүний тулд та хулганыхаа баруун товчийг дарахад хангалттай. Харин шидсэн өндөгнөөс тахиа төрөх магадлал 1/8 байдаг юм байнашүү.
Мөн өндөг маань бялууны жоронд ордог билээ.
Бялуу хийх
Найрлага | Оролт => Гаралт |
Өндөг x1 Улаан буудай x3 Хувин сүү x3 Элсэн чихэр x2 | ![]() |
Тахианы аж ахуй

Тахиан аж ахуй эрхэлж байгаа нь
Эхний удаад гарсан өндөгнүүдийг цуглуулж аваад хашаан дотор дахин шидэж дэгдээхийнүүдийг гаргаж ирж болно, гэхдээ магадлал 1/8 байдаг болохоор жаахан төвөгтэй. Мөн өөр нэг гайхалтай арга гэвэл, та улаан буудайн тариаг барьж очоод хоёр тахиаг хооронд нь хээлтүүлэх замаар дэгдээхий төрүүлэх боломжтой.
Түүх
Хамгийн анх өндөгнүүд нь 7th Seecret Friday Update - ээр нэмэгдсэн байна. Харин Бета шатны үед, тоглогчдын хүсэлтээр өндгийг шиддэг болгожээ. Хүсэлт болоод Нотчийн хариу энд байна.
Бета 1.9 Pre-release хувилбараар өндөгнүүдийг тун амархан олох боломжтой болжээ. Учир нь шинэ нэмэлтээр амьтдыг хооронд нь хээлтүүлж төл мал болоод бусад бяцхан найз нарыг гарган авах боломжтой болсон :)
Тривиа
- Хэтэрхий олон тахиаг жижигхэн газарт байлгавал, магадгүй тэд нэг нэгэн дээрээ давхарлаад хашаанаас гарч мэдэх юм шүү, гэхдээ энэ бүхнээс илүүтэй тэд бүтэж үхэх аюултай байдаг байна.
- Өндөгнүүдийг түгээгүүрт хийж, занга бэлтгэж болно.
- Өндгийг лава болоод усруу шидвэл, яг л сум болон цасан бөмбөгний адил хариу үйлдлийг үзүүлнэ.
- Хэрвээ та сайтар сонсвол тахиа өндөглөх үедээ дуу чимээ гаргадаг бөгөөд зөвхөн Нэг-тоглогчийн горим дээр л сонсох боломжтой ажээ.
- Чоно, зомби хүн гахай мэтийн гэм хоргүй ч уурыг нь хүргэж болдоггүй амьтадруу өндгийг шидвэл хэдий тэдний биед хор хөнөөл учруулаагүй ч тэд танруу дайрах болнодоо хө.
- Харин 1.0 шинэчилэлээс хойш өндөгнөөс том тахиа бол бяцхан дэгдээхий гардаг болжээ.
Мэдээг нэмсэн : Хүслэн