MinecraftgameZ Wiki
Register
Advertisement

Welcome to the MinecraftgameZ Wiki

MineCraft монгол вики
Grass(block) by KhuseleN

Үүсгэн байгуулагдсан

2011 оны 10-р сарын 16

Админ

Хүслэн (www.GaMeZ.mn)

Хамгийн идэвхитэй гишүүн

Батхишиг

Сайн уу, унших өдрийн мэнд. Нийт олон уурхайчиддаа зориулаад MineCraft-ын монгол вики буюу онлайн лавлах толийг нээж байгаадаа туйлын таатай байна d(^_^)b

Ийнхүү онлайн лавлах толийг нээснээр та бүхэн MIneCraft-ын ертөнцийн талаар илүү ихийг мэдэх боломжтой болж байгаан юм. Тухайлбал яаж ёотуу хийх вэ? NPC гэж юу вэ? Зомби нар хаанаас төрдөг вэ? Дэр чулуун давхаргын дор юу байдаг юм бэ? Яагаад тамын порталаар ороод гарч ирэхдээ өөр газраас гарч ирдэг юм бол? Яаж тарвас тарих вэ? Алтан алимыг, пянзыг хаанаас олж болох бол? ОП-ууд гэж ямар улсуудыг хэлээд байна вэ? Ер нь өдөр/шөнийн урт хэд байдаг юм бол? Хэрхэн галт уулын хайлмал хар шилийг гарган авах вэ? гэсэн олон асуултынхаа хариуг эндээс л олж авах болно. Хамгийн гол нь өөрсдийн Монгол эх хэлдээрээ тайлбаруудыг унших юм шүүдээ.

Далайд дусал ...

Вики гэдэг маань нэг хүний ажил биш бөгөөд тухайн сэдвийн хүрээнд, хүсэл сонирхлоороо нэгдсэн олон хүмүүсийн бүтээлч үйл ажиллагааны дүнд цугларч буй болдог мэдээллийн сан юмшүүдээ. Яг одоо энэхүү тайлбарыг уншиж байгаа та ч мөн адил викид мэдээ хандивлах бүрэн боломжтой. Мэдээж хэрэг MineCraft-ын тухай байх бөгөөд мэдээг оруулахаас өмнө викигээр жаахан аялж үзэхэд буруудахгүй. Учир нь сэдэв давхцуулчих юм бол та дэмий цагаа үрсэн хэрэг болношүүдээ. Викид бүх блокнууд, итемүүд, эд хэрэгслийн зургуудыг оруулсан байгаа бөгөөд линк холбоогүй аль эсвэл зүгээр өвсөн блокны зурагтай байгаа мэдээллүүд бол => ямар ч мэдээлэл ороогүй хоосон байгаа гэсэн үг. Та мэдээллээ илгээ, харин би түүнийг тань засаад, холбогдох зураг хөргийг нь нэмээд, зохих буланд холбоос, линкүүдийг нь холбоод оруулах болноо.

Вандализм

Хорлон сүйтгэгчдээс хамгаалахын тулд нэгэнт орсон мэдээллийг засварлах эрхийг хаасан байгаа. Яахав, хугацаа зааж өгөөд хамгаалж болох ч миний хувьд зав зай гэдэг зүйл хомс тул ойлгоно бизээ. Харин элдэв асуудал гарвал, тухайлбал мэдээлэл худлаа, эсвэл дутуу зүйлс байвал тухайн мэдээний дор сэтгэгдлэл бичдэг хэсэг дээр тэмдэглэж үлдээнэ үү.

Холбоо барих

Мөн та khuslen_boy@yahoo.com хаягаар надтай холбоо барьж болох юм шүү. Ер нь мессенжерээс илүү э-мэйл илгээж байвал холбогдоход илүү амар байх боловуу. Учир нь миний бие мессенжерт нэг их суугаад байдаггүй бөгөөд Offline үлдээсэн мессежийг тань уншилгүй өнгөрөх магадлалтай хэхэ.

Энэхүү MineCraft монгол викигээс та бүхэн :
Блокнуудын тухай мэдээлэл МайнКрафт БИОМ давхаргууд
Багаж, зэвсэг, туслах хэрэгслүүдийн тухай Цаг агаарын үзэгдлүүд
Жимс,ногоо, хүнсний хэрэгцээний зүйлс Ан амьтад
Эртний Цайзын балгас, Төгсгөлийн Ертөнц Моб дайснууд
Цахилгаан үүсгүүрүүд Газар доорх шорон, NPC суурин
Итем урлах жор Тээврийн хэрэгслүүд
Өдөр/шөнийн тухай Хуяг дуулга, хувцас хунар
Сервер нээх MineCraft татаж авах
Бидний Хотууд Бүтээн байгуулалтууд
Mojang студи, Ноён Нотч, Жеб .... Алдарт Уурхайчид

Зэрэг олон олон зүйлсийн тухай мэдээллийг авч чадна. Ингээд Уурхайн Ертөнцөд Тавтай Морил .....

MINER by KhuseleN

Advertisement