MinecraftgameZ Wiki
Register
Advertisement

Энгийн номхон амьтад

Эдгээр амьтад нь ямар ч гэм хоргүй бөгөөд тэднээс та ор, уран зураг хийхэд хэрэгтэй ноосон блокнууд, бялууны орцонд ашиглагддаг сүү бас өндөг, хувцас хийхэд хэрэгтэй арьс, мөн өлсвөл аминд чинь орох мах зэрэг олон ашигтай зүйлсийг авах боломжтой. Харин хөөрхий амьтдыг алах л хэрэгтэй болнодоо.

Тахиа Гахай Хонь Наймаалж Үнээ Мүүшрүүм Цасан Голем
CHICKEN (icon) by KhuseleN PIG (icon) by KhuseleN SHEEP (icon) by KhuseleN SQIUD (icon) by KhuseleN COW (icon) by KhuseleN MOOSHROOM (icon) by KhuseleN SNOWGOLEM (icon) by KhuseleN

Хоёрдмол амьтад

Одоогийн байдлаар энэ бүлэгт гурван амьтан орж байна. Яагаад тэднийг хоёрдмол гэсэн бэ гэвэл, учир нь тэд аюултай ч гэсэн гэм хоргүй, энгийн номхон ч гэлээ бас аюултай байж чаддаг юм. Өөрөөр хэлбэл та л тэднийг өдөж, анхаарлыг нь татахгүй бол тэд таныг яах ч үгүй.

Эндермэн Чоно Зомби Гахайн Хүн
ENDERMAN (icon) by KhuseleN WOLF (icon) by KhuseleN ZOMBIEPIGMAN (icon) by KhuseleN

Аюултай амьтад, Мангасууд

Энэ бүлэгт хамгийн аюултай амьтад хамаарагдах болно. Өөрөөр хэлбэл танд гэмтэл учруулаад зогсохгүй таныг хөнөөж, бүр байшин эзэмшил газрыг тань сүйтгэж дөнгөх хэцүүхэн нөхдүүд юм шүү. Тэдний зарим нэг нь зөвхөн шөнө л гарч ирдэг бол нөгөө нэг хэсэг нь өдөр шөнийн алинд ч явж байдаг байх нь.

Зомби Агуйн Аалз Гхаст Тэсрэгч Мөнгөн Загас Араг Яс Түймэрдэгч
ZOMBIE (icon) by KhuseleN CAVE SPIDER (icon) by KhuseleN GHAST (icon) by KhuseleN CREEPER (icon) by KhuseleN SILVERFISH (icon) by KhuseleN SKELETON (icon) by KhuseleN BLAZE (icon) by KhuseleN
Аалз Унагч Магма Куб Слайм
SPIDER JOCKEY (icon) by KhuseleN MAGMA CUBE (icon) by KhuseleN SLIME (icon) by KhuseleN

NPC

NPC гэдэг маань Non-Playble-Character гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд хиймэл оюун ухаантай бөгөөд тоглогч та бүхэнтэй зэрэгцээд амьдарч байх юм. Амьтадаас ялгаатай нь гэвэл тэд илүү боловсронгуй бөгөөд бүр өөрсдийн гэсэн сууринтай, суурин дотроо мөн өөрсдийн гэсэн үүргийг гүйцэтгэдэг гээд боддоо !!!

Тосгоныхон
NPC (icon) by KhuseleN

Хэрэглэгдээгүй

Энэ бүлэгт, хэдий MineCraft-ын Source Code буюу Эх Код дотор мэдээлэл нь агуулагдаж байсан боловч үндсэн тоглоомд оруулалгүй бөгөөд бүтээгчдийн зүгээс арилгасан амьтдыг бичих болно. Одоогийн байдлаар ганцхан л амьтан байна. Гэхдээ энэ аварга амьтныг мод хийх зэрэг элдэв аргаар гаргаж ирэх боломж байдаг юм байна хө.

Аварга
ZOMBIE (icon) by KhuseleN

Устгагдсан

За энд харин MIneCraft-ын урьдын хувилбарууд дээр ашиглаж байгаад, мөн зарим нэгийг нь ашиглахаар төлөвлөж байгаад тоглоомд оруулалгүй орхисон дүрүүдийн мэдээлэл бичигдэнэ.

Мангас хүү Стив Рана Хүн Хар Стив
BEASTBOY (icon) by KhuseleN STEVE (icon) by KhuseleN RANA (icon) by KhuseleN HUMAN (icon) by KhuseleN BLACKSTEVE (icon) by KhuseleN

Баатар Брайн

За HeroBrine - энэ бол MIneCraft-ын ертөнцийн хамгийн учир битүүлэг дүр гэдгийг бүгд мэдэх байлгүй. Зөвхөн MIneCraft-Альфа шатны Нэг-Тоглогчий горимд үзэгддэг түүнийг одоог хир нь энгийн нэгэн Source Code байв уу, аль эсвэл үнэхээр сүнс байв уу гэдгийг хэн ч мэддэггүй байна.

HEROBRINE
HEROBRINE (icon) by KhuseleN

Нүүрийг бэлтгэсэн : Хүслэн

Advertisement