FANDOM


Чоно
150px-Wolf (Wild)

Амь

Зэрлэг : 4 зүрх ; Тэжээвэр : 10 зүрх (хүнтэй адил)

Дайралтын хүч

Зэрлэг : 1 зүрх ; Тэжээвэр : 2 зүрх

Төрдөг газар

Үүр цайх мөчид, сэрүүн тайгын бүс нутагт, өвсөн дээр.

Анх үзэгдсэн нь

Бета 1.4

Сүлжээний ID

95

Тоглоомын ID

Wolf

Чоно нь анх 1.4 дээр гарч ирсэн моб бөгөөд хоёрдмол амьтанд орно. Учир нь нэг бол тэр танд маш их хохирол учруулна үгүй бол таны үнэнч дагуул тань хүртэл болох юмшүү. Өөрөөр хэлбэл зэрлэг чоныг өдөхгүй л бол яах ч үгүй, мөн та чоныг сургаж болно. Чоно нь маш хурдан хөдөлгөөнтэй амьтан бөгөөд тэд усанд сэлж чаддаг ба ямар нэгэн байдлаар усанд орж норох юм бол биеэ хуурай болтол нь сэгсэрдэг шүү. Чонын өндөр нь 1 блок; өргөн нь 1 блок бол урт нь 2 блок юм. Та чононд яс өгснөөр тэднийг өөрийн болгож болно. Чононууд тоглоомын бүх түвшинд төрдөг. Амар тайван(Peaceful) горим дээр ч мөн адил.

Зан араншин, зуршил

  • Улангассан Чоно. Хэрэв байгаль дээрх энгийн чоныг өдөж уурыг нь хүргэвэл тэдний нүд нь улаанаар эргэлдэж танруу дайрах болно. Хэрэв сүргээрээ явсан бол сүргийн бүх чононууд таньруу дайрах вий. Энэ үед тэднийг алах, эсвэл тэдэн алуулах, үгүй бол зугатаж мэнд мултрах гэсэн гурван л арга зам бий. Тэднийг цасан бөмбөлөг-өөр шидэх болоод, загасны дэгээ бас өндөг шидсэнээр мөн тэднийг уурлуулна гэдгийг санаарай.
  • Зэрлэг Чоно. Чононууд нь 1-8 аараа сүрэглэн явна. Тэд ойр хавьд байгаа хонь руу дайрж тэднийг авласан шигээ зугаатай явцгаадаг. Энэ нь тэднийг олох нэгэн төрлийн арга болдог бөгөөд ой модоор явж байхад хониний ноос байж байвал чоно ойрхон байна гэсэн үг юм. Тэд ихэвчилэн үүр шөнийн заагаар модот тайгын хөвөөнд мэндэлдэг.
  • Гэршсэн Чоно. Чононд яс өгснөөр та тэднийг сургаж өөрийн болгох боломжтой. Тэднийг сургаснаар нүд нь томорч (хүүхэн харааных нь дээр нэг цагаан пиксель цэг нэмэгдэнэ), хүзүүнд нь улаан бүч гарч ирэх бөгөөд энэ чоно одоо таны *нохой* л болсон гэсэн үг. Хэрвээ та өөр хэн нэгний тэжээж буй нохойруу цохих, аль эсвэл нохойн эзэнд гар хүрвэл тэдгээр гэршсэн чоно буюу нохойнууд танруу шууд дайрах болношүү. Маш хурдан хөдөлгөөнтэй тэднээс зугтана гэдэг авхаалж самбаа сорьсон ажил болно.
WOLF1 (gal) by KhuseleN

Зэрлэг Чононууд ан хийж байна

WOLF2 (gal) by KhuseleN

Улангассан Чоно

WOLF3 (gal) by KhuseleN

Тэжээвэр өөлхөн чоно

Сургах

150px-Wolf (Tamed)

Тэжээвэр чононууд хүзүүндээ зүүлттэй байдаг

Сургуультай чоно нь үргэлж таныг дагаж явдаг ба та тэднээс холдох юм бол тэд таньруу шилжин очно. Та тэднийг хулганыхаа баруун товчийг даран суулгаж болно. Ингэснээр тэд таныг дагахаа больж мөн холдсон ч таньруу шилжин очихгүй. Чоно нь танруу дайрсан ямар ч биетрүү дайрдаг. Мөн таны цохисон амьд биетрүү тэд довтолдог. Яс-ыг бол анх тэднийг сургаж авахдаа л ашигладаг бөгөөд нэгэнт сургагдсан бол ясны хэрэггүй болноо. Зарим чоныг сургахад ердөө л нэг яс хэрэг болж байхад зарим нэг 3 хүртэл яс өгч байж танд дасдаг байна.

Тэднийг олох нь тийм ч амар ажил биш бөгөөд тэд ихэвчлэн тайга шигүү ой модонд амьдардаг. Одоогийн байдлаар та хэдэн ч чоно сургаж болох юм. Гэхдээ энэ нь 15-аар хязгаарлагддаг учир нь байгалиасаа дээд тал нь 15 моб гарч болно. Таньд хэдий чинээ их чоно байна төдий чинээ бага дайснууд байна гэсэн үг юм. Гэхдээ та 15-аас дээш чонотой байж болно. Үүний тулд чононуудаа суулгаж орхиод хол газар явж чоно сургаад түүнийгээ гэртээ авчирч болно. Өөрөөр хэлбэл тухайн нэг бүс нутагт л дээд тал 15 чоно гардаг юмаа гэсэн үг. Хэрвээ та тэднийг суулгалгүйгээр үлдээгээд тоглоомноос гарвал, магадгүй дараа орж ирэхэд чинь байхгүй болсон байхвий. Мөн өөр нэгэн хүний сургасан чоныг та өөрийн болгоно гэж байхгүй гэдгийг санаарай.

Тэжээх халамжлах

Чононд гахайн мах, зомбины мах гэх зэргээр бүх л хоолийг өгч болдог. Гэхдээ гахайн мах(түүхий) мөн зомбины мах л цусийг нь нөхдөг. Чононы сүүл 100 градус өргөгдсөн байдаг ба энэ нь тэдний цусны хэмжүүр болж өгдөг. Жишээ нь : 100 градус байвал цус нь 100% 70 градус байвал цус нь 70% гэх мэт. Мэдээж шууд хараад градусыг нь мэдэх боломжгүй учир ойролцоогоор хэмжих хэрэгтэй. Бүтэн цустай чононд мах өгөх юм бол мах нь таны цусыг нэмнэ. Чоно руу цасан бөмбөг шидэх нь тэдний цусыг гүйлгэдэг.

Хөдөлгөөн

  • Чоно нь маш хурдан шалмаг хөдөлгөөнтэй. Тэд суулгахгүй л бол үргэлж хөдөлж байдаг. Харин зэрлэг чоно хаашаа ч хамаагүй тэнэж байдаг.
  • Чононууд нь лава, гал, кактус зэргийг тойрж гарах гэж оролдоггүй. Хэдий тоглогч лава, гал зэргийг тойрон гарсан ч чоно түүнд орж үхэх аюултай.
  • Чононууд хаалгаар оруулж гаргах маш хэцүү байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд та хаалгандаа нохойны хаалга суулгах хэрэгтэй. Үүний тулд хаалганий баруун/зүүн доод буланд 1 блок устгах хэрэгтэй.
  • Чононууд 1х1 хэмжээтэй хавтгай түннелд чиглэлээ солин эргэж чаддаг.

Шилжилт

  • Чоно нь эзнээсээ холдвол шууд шилжиж очно.
  • Хэрвээ чоно ямар нэгэн зүйлрүү дайрж байхдаа шилжих юм бол эзнээ даган дайрж байсан юмруугаа анхаарлаа хандуулахаа болидог.

Чоно нь дараах нөхцлүүдэд шилжихгүй:

  • Чоно сууж байх үед мөн хөдөлж байгаа уурхайн тэргэнд сууж байвал.
  • Тоглогч усан доор сэлж байвал.
  • Тоглогч мөсөн дээр зогсож байвал.
  • Тоглогч ПОРТАЛ-аар дамжин доод ертөнц руу очвол.

Галлерей

Мэдээ бэлтгэсэн : Батхишиг

Ad blocker interference detected!


Wikia is a free-to-use site that makes money from advertising. We have a modified experience for viewers using ad blockers

Wikia is not accessible if you’ve made further modifications. Remove the custom ad blocker rule(s) and the page will load as expected.