FANDOM


GaMeZ LOGO by KhuseleN

GMZ лого

Тэгэхээр миний бие нь уг сайтад 2010 оны 8-р сарын хамгийн сүүлчийн өдөр ажилд орсон билээ. Ажилд орсон ч гэждээ хэхэ, анх уг сайтыг бид өөрсдийн хоббигоор авч явдаг байлаа. Харин одоо бол бүх зүйл өөр болсон шүү. Хийсэн ажлаа үнэлүүлж цалин хөлс авахаас гадна бид өөрсдийн гэсэн ТВ нэврүүлэг, Фен-Клуб, хоёр хоног тутмын GaMeZ NEWS, 7 хоногийн тойм мэдээ, шинэ гайхалтай тоглоомнуудын Review, Preview-үүд, тоглоом орчуулга гээд их олон зүйлсийг хийсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгтээ, мөн олон гайхалтай илүү чанартай зүйлсийг сэдэж олно гэдэгтээ итгэлтэй байна.

Хамгийн анх Www.GaMeZ.mN энэхүү сайтыг С.Очир (sor), Адъяа (Frenzy), Ганаа (Jigee) хэмээх 3 залуу 2008 онд байгуулсан гэдэг, худлаа ярьж байвал уучлаарай хэхэ :D

Харин сайтын маань гол үүрэг зорилго гэвэл, виртуаль ертөнцөд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллүүдийг Видео-тоглоом сонирхогч хүүхэд залуусдаа цаг алдалгүй хүргэхэд оршино. Мэдээж хэрэг тухайн тоглоомыг татаж авахаар байрлуулж байгаа бөгөөд цаг үеээ дагаад аль болох дотоодын боломжит Share-ууд дээр байрлуулсаар ирсэн. Цагтаа бидний найдвартай түнш байсан Duugi маань ажиллахаа больсон бөгөөд одоогийн байдлаар тоглоомнуудыг бид NOW болоод FILE.mn дээр байрлуулж байна. Харин яагаад GoGo дээр байрлуулж болохгүйг та бүхэн ойлгож байгаа бизээ.

Сайтын маань ид алтан үе нь 2010 оны намраас 2011 хавар хүртэл багахан хугацаа байлаа. Энэ хооронд бид нэвтрүүлгээ цацаж, Фен-Клубээ байгуулж, MineCraft сервер нээж, хэд хэдэн томоохон тоглоом бүтээлүүдийг орчуулж, олон олон гайхалтай нийтлэлүүдийг бичиж, шинэ нийтлэгчдээр хүрээгээ тэлж, бүр тоглоом хийх төсөл төлөвлөгөөгөө гаргаж байсан гээд олон зүйл бий. Харин зунаас хойш сайтын нийтлэгчдийн зарим нэг нь конкурс өгч, нөгөө нэг нь хол газар сурахаар одож, нуугаад яахав удирдлагуудын хооронд маргаан гарсан бололтой одоогийн байдлаар хоёр тийшээ болсон байгаа. Энэ бүхнээс болж мэдээ, нэвтрүүлэг зогсонги байдалд орсон нэг хэсэг. Миний хувьд ч гэсэн энэ намраас эхлээд үнэхээр завгүй болж байгаа. Удахгүй дахиад алтан үе ирнэ гэдэгт итгэлтэй байна.

HQ - HEAD QUARTER

  • С. Очир (sor) (web master)
  • Frenzy (server administrator)
  • Ganaa Jigee (manager)

Одоогийн Нийтлэгчид болоод Админууд

  • Хүслэн (Article, GaMeZ NEWS, GaMeZ WEEK, MineCraft - Server Operator)
  • Иконик (Game Upload, Article)
  • C-Jay (Game Upload, Article)
  • Mute ("League of Legend" based Article)
  • Мөөжөг (PSP, PS3 platform based Article)
  • Uunuu (CS - Server Administrator)
  • Arctic (MineCraft - Server Operator)
  • Gamaer (World of WarCraft - Server Game Master)
  • BenefactoR (World of WarCraft - Server Game Master)
  • Wrath (World of WarCraft - Server Game Master)

M.I.A болоод K.I.A болсон Нийтлэгчид

Эдгээр олон нийтлэгчдийн хувьд зарим нэг нь сураггүй алга болсон бол, нөгөө нэг нь сайтаас хөөгдөж, үлдсэн нэг нь чанарын шаардлагад нийцээгүй тул эрхээ хасуулсан байгаа. Зарим нь бүр ганцхан хоногийн нийтлэгч хийсэн нь ч бий хэхэ. Ямартай ч уг сайтад нэг хоног бай, зуун хоног ч бай хамаагүйэ, нийтлэгч хийж байсан гэх утгаараа энд бичигдэх ёстой юм.

  • [Z]a[W]k[A]
  • Ганаа
  • Урантөгс
  • BigmaN
  • Kenzo
  • DivineStorm
  • LuminouS
  • Denova
  • PsyCho
  • Sukhbat
  • АНАР
  • PassioN

Серверүүд

  • WOW - BlizzarD студийн алдартай нэгэн бүтээл болох World of WarCraft хэмээх онлайн RPG тоглоом нь GaMeZ server дээр ажилладаг юм. За миний бие нь үнэхээр WoW байтугай, DOTA, WarCraft алийг нь ч сонирхдоггүй, тоглодоггүй болохоор GaMeZ WOW серверрүү орж үзээгүйэ хэхэ. Одоогийн байдлаар GamaeR, BenefactoR болон Wrath гэсэн Game Master (GM)-ууд ажиллаж байна.
  • Counter Strike сервер. Тэгэлгүй яахав, дэлхийн #1 Shooter бөгөөд VALVe-ын анхны бүтээлүүдийн нэг нь болсон Counter Strike. Харин GaMeZ-ийн Counter-Srike серверийг "Uunuu" гэх админ хариуцдаг юм.
  • MineCraft - Өө энэ чинь, бидний хайртай ганц тоглоом байнашүүдээ хэхэ. Манай MineCraft серверийн хувьд зохицуулагчдыг ОП буюу ОПЕРАТОРУУД гэдэг. Үндсэн Оператораар миний бие + бидний анд, зоригт уурхайчин "Арктик" нар ажиллаж байгаа бөгөөд туслах Операторуудаар манай сайтын C-Jay, Iconic нар ажиллаж байгаа юм. Гэрээ мартсан гэсэр ЗавкА гуай хааяа орж ирдэг шүү хэхэ. Яг одоогийн байдлаар гэвэл Zink буюу Tramz гэх уурхайчинд надад үнэмлэхүй их тус хүргэсний нь хариуд 1 сарын ОП эрхээр шагнасан байгаа бөгөөд удахгүй MineCraft-ын анхны сонгуулиар ялагч болсон 2 хүн дөрвөн сарын ОП эрх авах юм.

Нэвтрүүлэг

Нэвтрүүлэг маань Olloo TV-ээр бямба гариг бүрийн оройн 19:00 цагт гарч байгаа бөгөөд сүүлийн үед мэдээ тасалдсан нь зуны амралт + телевизийн байран дахь засвартай холбоотой байлаа. Монтажийг [Z]a[W]k[A], C-Jay хоёр хийж байгаа бөгөөд нэвтрүүлгийг мөн C-jay, Iconic нар хөтөлж байгаа юм. Миний зүгээс Entertainment мэдээ бэлдэн өгч туслаж байгаа.

Фен Клуб

Одоог хир нь клуб дээрээ очиж үзэж чадаагүй байгааа тул нэг их зүйлсийг бичиж чадахгүйнээ хэхэ. Ямартай ч клуб маань ШУТИС-ын урд байрлах Технологийн Парк дээр байрладаг бөгөөд эндээс та Wii, PC, PS3, Xbox 360 гээд сүүлийн үеийн бүх платформууд болоод тоглоомнууды олж тоглох боломжтой юм.

Мэдээг бэлтгэсэн : Хүслэн