MinecraftgameZ Wiki
Advertisement
Цасан Бөмбөг
SNOWBALL(in) by KhuseleN

Хадгалалт

Нэг нүдэнд 16

ID дугаар

dec: 332 hex: 14C

Цасан бөмбөгтэй болохын тулд танд ердөө хүрз байхад хангалттай. Ингээд хүрзний тусламжтайгаар цасыг малтсанаар нэг дөрвөлжин цаснаас 4 ширхэг цасан бөмбөлөг гарч ирэх болно. Энэхүү бөмбөлөгүүдийг та зөвхөн шидэж л болох бөгөөд дайсанд болон бусад тоглогч нарт ямар ч гэмтэл учруулахгүй. Яахав дайсныг тогтоон барихад, тэднийг зайнаас цасан бөмбөлөгийн цохилтын хүчээр занганд оруулах зэргээр ашиглаж болохоос гадна найзуудтайгаа цасаар байлдаж бас болох юм шүү :)

Хамгийн анх цасан бөмбөлөг нь Альфа шатны 1.0.5 хувилбарын үед үзэгдэж эхэлсэн бөгөөд 1.0.5_1 шинэчилэлээр цасан бөмбөлөгүүдийг хүрзний тусламжтайгаар цаснаас малтаж авдаг болжээ.

За харин бета шатны 1.9 хувилбар дээр Цасан Голем-уудын гол зэвсэг нь энэхүү цасан бөмбөлөгүүд болсон юм.

Мэдээг оруулсан : Хүслэн

Advertisement